Олон Улсын Олимпийн Хороо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ) (фр. Comité international olympique, англ. International Olympic Committee) нь Швейцарийн Лозанна хотод төвтэй Олимпийн наадмын төрөл багтдаг спортын холбоодын эрх барих дээд байгууллага юм. Энэхүү байгууллагыг 1894 оны зургаадугаар сарын 23-нд Францын багш, түүхч мэргэжилтэй Пьер де Кубертен болон Грекийн бизнесмен, зохиолч Деметриус Викелас нар үүсгэн байгуулжээ.

МЭӨ 393 - МЭӨ 776 оны хооронд зохион байгуулагдаж байсан олимпийн наадмын түүчээ ОУОХ-ны удирдлаган дор 1896 оны дөрөвдүгээр сарын 6-нд Грекийн нийслэл Афин хотноо зохион байгуулагдсан нь орчин үеийн анхны олимпийн наадам хэмээн түүхнээ тэмдэглэн үлджээ.

Дэлхийн 203 орон ОУОХ-ны хөдөлгөөнд гишүүн орноор нэгдсэн байдаг ба 134 нэр зүтгэлтэн хүмүүс олимпийн хөдөлгөөний бэлгэ тэмдгийн гишүүн алдрыг зүүжээ.

Тэргүүнүүд[засварлах]

Тэргүүн Улс Ажилласан огноо
Деметриус Викелас Грек Грек 18941896
Барон Пьер де Кубертен Франц Франц 18961916 болон 19191925
Барон Годфруа де Блоне Швейцар Швейцар 19161919
Каунт Анри де Байе-Латур Бельги Бельги 19251942
Зигфрид Эдстрём Швейцар Швейцар 19461952 (19421946)
Эвери Брендеж Америк Америк 19521972
Лорд Майкл Моррис Flag of Ireland.svg Ирланд 19721980
Маркиз Хуан Антонио Самаранч Flag of Spain.svg Испани 19802001
Граф Жак Рогге Бельги Бельги 20012013
Томас Бах[1] Герман Герман 2013-

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Олон Улсын Олимпийн Хороо»