Олон улсын биологийн олимпиад

Олон улсын биологийн олимпиад (International Biology Olympiad、 IBO) нь жил бүр олон улсын ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог, биологийн бодлогуудыг бодож өрсөлддөг олон улсын тэмцээн юм.

Танилцуулга[засварлах | кодоор засварлах]

Тус олимпиадын шалгалт нь онолын ба туршилтын хэсгээс бүрдэнэ. 1990 онд хуучнаар Чехословакт анхны олимпиад зохион байгуулагдсан. Нэг улсаас хамгийн ихдээ 4 сурагч оролцох боломжтой. 2007 онд Канадад болсон олимпиадад 49 орны 192 оролцогч оролцжээ. Оролцогчдын эхний 10% нь алтан медаль, дараагийн 20% хувь нь мөнгөн медаль, дараагийн 30% нь хүрэл медаль хүртдэг. Мөн тус олимпиадын дүрэм ёсоор нэг оролцогч 2-оос олон удаа оролцох боломжгүй байдаг.Монгол улсаас Олон Улсын Биологийн Олипиадаас 2 сурагч хүрэл медаль хүртсэн байдаг. Анхны олон улсын биологийн олимпиадын медалийг ЭМПАТИ сургуулийн сурагч Б.Эрдэнэболд эх орондоо авчирсан бол 2 дахь хүрэл медалийг 2016 оны БНВьетнам улсад кохион байгуулагдсан Олимпиадаас Сант сургуулийн сурагч Батжаргалын Хулан оролцож хүрэл медаль хүртжээ

Олимпиадууд[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]