Оно Хитоши

Оно Хитоши
Бэйсбол
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Оно Хитоши
Төрсөн огноо 1976 оны 8 сарын 23 (1976-08-23) (47 настай)
Төрсөн газар Акита, Акита
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Атланта 1996 Эрэгтэй баг

Оно Хитоши (小野 仁 Ono Hitoshi?, 1976 оны 8 сарын 23-нд Акита аймгийн Акита хотод төрсөн) нь Японы бэйсболын шидэгч юм.

Акитагийн Эдийн Засаг, Хууль Зүйн Их Сургуулийн харьяа ахлах сургуульд байхдаа 1994 онд шигшээ багтаа багтаж дэлхийн АШТ-д оролцож байсан удаатай. Гэвч мөн онд ахлах сургуулиа дүүргээд мэргэжлийн тамирчин болж чадалгүй, Нихон Сэкию компанид ажиллах болсон бөгөөд тус компанийн бэйсболын багт тоглож байв. Тэр үедээ 1996 оны Атлантын олимпод оролцож мөнгөн медаль хүртсэнээр олимпийн дараах драфтын 2-оор Ёмиүри Жайантс баг түүнийг сонгожээ. 2-р багт амжилттай тоглож байсан хэдий ч 1-р багт дэвшмэгц бөмбөгөө алдаж шидэх нь ихэсдэг муу зуршилтай байсаар амжилт үзүүлж чадалгүй, 3-хан ялалт байгуулжээ. Ийнхүү 2002 оны улирлын дараа Кинтэцү багт солилцоогоор очсон ч улирлын өмнөх сорилтыг давж чадалгүй, 1-р багт багтахгүй байсаар 2003 онд багаасаа хасагдсанаар түүний Япон дахь мэргэжлийн бэйсболын замнал өндөрлөжээ.

2004 онд Америкийг зорьж, Мэйжор Лигийн Миннесота Твинс багтай гэрээ байгуулсан ч 2005 он хүртэл доод лигүүдэд л тоглож байв.