Оотани Сачико

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Оотани Сачико
Волейбол
Төлөөлдөг улс: Япон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Оотани Сачико
Төрсөн огноо 1965 оны 8 сарын 3 (1965-08-03) (48 настай)
Төрсөн газар Оосака муж, Сүйта
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Лос-Анжелес 1984 Эмэгтэй баг
Азийн АШТ
Алт Фүкүока 1983 Эмэгтэй баг

Оотани Сачико (япон. 大谷 佐知子, гэрлэхийн өмнөх нэр Мацүно Сачико (松野佐知子), 1965 оны 8 сарын 3-нд төрсөн) нь Японы волейболчин. Оосака мужийн Сүйта хотын уугуул. 1984 оны зуны олимпийн хүрэл медальт Японы волейболын шигшээ багийн гишүүн байв.

Дунд сургуулийн 2-р ангид байхаасаа волейболоор хичээллэж эхлэн, жилийн дараа Японы шигшээ багт багтжээ. Дунд сургуулиа дүүргээд Шитэнноожи ахлах сургуульд элсэн орж, багаа удирдан ахлах сургуулиудын 3 том тэмцээнд (Сургууль хоорондын цом, спартакиад, хаврын АШТ) түрүүлжээ. Мөн 1983 онд Азийн аварга болж, тус тэмцээний бэлгэдлийн шигшээ багт нэрлэгдсэн аж.

Гадны холбоос[засварлах]