Опел Антара

Опел
Опел Aнтара (2006-2015)
Опел Aнтара (2006-2015)

Опел Aнтара (2006-2015)

Aнтара
Үйлдвэрлэсэн хугацаа: 2006 оноос хойш
Ангилал: SUV
Их биеийн хэлбэр: Комби
Хөдөлгүүр: Отто хөдөлгүүр:
2,4–3,2 литр
(103–167 кВт)
Дизель хөдөлгүүр:
2,0–2,2 литр
(93–135 кВт)
Урт: 4596 мм
Өргөн: 1850 мм
Өндөр: 1717–1761 мм
Тэнхлэг хоорондын зай: 2707 мм
Хоосон жин: 1885–1996 кг
Өмнөх загвар: Опел Фронтера
Дараах загвар: байхгүй
Сатурн Вуе XЕ (Америк)
Шевролет Каптива Спорт (Мексик)
Холден Каптива 5 маxx (Австрали)

Опел Антара нь автомашин үйлдвэрлэгч Опел ХК-ийн 2006 оны зунаас эхлэн өнөөдрийг хүртэл үйлдвэрлэж байгаа автомашин юм.

Энэ автомашин нь Sport Utility Vehicle хэмээх бартаат замаас илүү засмал замд зориулсан автомашины загваруудын нэг юм. Үүнийг Шевролет Каптива болон ЖМ-Өмнөд Солонгост үйлдвэрлэхээс гадна 2008 оноос хойш Санкт-Петербург хотын өмнөд хэсэгт орших Шушары-д мөн үйлдвэрлэх болсон.

Загварын түүх[засварлах | кодоор засварлах]

Антара нь 2006 оны арваннэгдүгээр сараас эхлэн зах зээлд нийлүүлэгдсэн. Харин түүний адил загвар Каптива нь нэг сарын өмнөөс зах зээлд гарсан байсан. Анхны загварууд нь 2,4 (103 кВт) болон 3,2 литрийн эзэлхүүн бүхий бензин моторууд мөн 2,0 CDTI (110 кВт, 150 морины хүчтэй) дизель мотортой үйлдвэрлэгджээ. Дараа нь 2007 оны тавдугаар сараас эхлэн жижиг багтаамжтай дизель мотортой 93 кВт (127 м.x.) хувилбар хийгдсэн.

Загварын сайжруулалт[засварлах | кодоор засварлах]

2010 оны намар загварын сайжруулалт хийгдсэн бөгөөд урд болон ард талыг одооны загваруудын дизайнд тохируулан хийсэн.

Моторт мөн өөрчлөлт орсон ба 3,2 литр-V6 бензин мотор болон 2,4 литрийн багтаамжтай моторуудын оронд 123 кВт (184 м.x.) хүчтэй мотор угрсах болов.

Хоёр дизель моторыг томсгон 120 кВт болон 135 кВт (184 м.x.) чадалтай мотороос сонгох боломжтой болсон.

Тоноглолтын хувилбар[засварлах | кодоор засварлах]

Антара нь гурван төрлийн хувилбартай. Үүнд: Антара, Антара Эдишн Плус, Антара Космо орно. Цувралын хувилбарт автоматаар залгагдах, хий эргэлтийг тохируулах системтэй бүх дугуйн хөтлөх тэнхлэг, цахилгаан тохируулга- болон халаалттай гадна талын толь, цахилгаан цонх өргөгч урд болон хойноо, шарвалтын эсрэг систем, уулын уруу туслах систем гэх мэт.

Техникийн үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Загвар Эзэлхүүн (см³) Цилиндр Чадал кВт (Морины хүч 1/мин) маx. Эргэлтийн момент (Нм 1/мин) Түлшний хэрэглээ л/100 км (хосолсон) Хурдны хайрцаг Үйлдвэрлэсэн огноо
Отто мотор
2.4 Экотек 2405 4 103 (140) / 5200 220 / 2400 9,3–9,6 5-араат механик 05/2006–09/2010
2.4 Экотек 2384 4 123 (167) / 6400 230 / 4500 8,8–9,3 6-араат механик / 6-араат автоматик 09/2010–02/2015
3.2 V6 Экотек 3195 6 167 (227) / 6600 297 / 3200 11,6 5-араат автоматик (зөвхөн Антара Космо) 05/2006–09/2010
Дизель мотор
2.0 CDTI 1991 4 93 (127) / 4000 295 / 2000 7,3 5-араат механик 05/2006–09/2010
2.0 CDTI 1991 4 110 (150) / 4000 320 / 2000 7,4–8,6 5-араат механик эсвэл 5-араат автоматик 05/2007–09/2010
2.2 CDTI 2231 4 120 (163) / 3800 350 / 2000 6,3–7,8 6-араат механик / 6-араат автоматик 09/2010–02/2015
2.2 CDTI 2231 4 135 (184) / 3800 400 / 2000 6,6–7,8 6-араат механик / 6-араат автоматик 09/2010–02/2015

Антара GTC[засварлах | кодоор засварлах]

2005 онд Майны Франкфурт хот дахь олон улсын автомашины үзэсгэлэн дээр Антара GTC танилцуулжээ. Энэ загвар нь Crossover хэмээх загвар бөгөөд купье болон бартаат замын тэрэг хоёрын дундах ангилал юм.

Америкийн автомашины үзэсгэлэн дээр америк хувилбар нь болох Сатурн ПреВуе гаргасан. Энэ нь Женерал Моторс концерны хувилбар бөгөөд одоогийн байдлаар үйлдвэрлэлтийг нь зогсоосон байгаа аж.

Цахим хуудас[засварлах | кодоор засварлах]

 Commons: Опел Антара – Викимедиа дуу дүрсний сан