Опел Мокка

Опел Мокка
Опел Мокка (2012-хойш)
ҮйлдвэрлэгчОпел
Хэрхэн дууддагМокка
Нийлүүлэлт2012 - хойш
УгсралтБупюёнг-гу, Өмнөд Солонгос (ЖМ Солонгос)
Шанхай, Хятад (ЖМ-Шанхай), Сарагосса, Испани
Өмнөхбайхгүй
Дараагийнбайхгүй
ЗэрэглэлSUV
Хийц маягКомби
Хөдөлгөгч хүчOттомотор:
1,4-1,6 литр (85-103 кВ)
Дизель мотор:
1,6-1,7 литр (96-100 кВ)
Тэнхлэг хоорондын зай2555 мм
Урт4278 мм
Өргөн1774 мм
Өндөр1646 мм
Хоосон жин1447-1501 кг
Хамааралтай ньОпел Адам

Опел Мокка нь ЖМ-Солонгост үйлдвэрлэсэн компакт-SUV бөгөөд үүнийг 2012 оны дундаас эхлэн үйлдвэрлэж байна. Энэ загвар нь Гамма-II-Платформ дээр суурилсан ба европод Опел ХК нэрийн загвараар борлуулагдаж байна.

Загварын түүх[засварлах | кодоор засварлах]

Мокка гэдэг нэр нь нэгэн төрлийн кафе бэлтгэх аргаас уламжлагдан гарсан. Энэ SUV нь Опел Антара загварын доод загварын жагсаалтанд бүртгэгдэж явдаг. Энэ загварт Опел Мерива болон Опел Инсигниагийн техник болон эд хэсгийг хэрэглэдэг байна. Их Британид Вауксхалл Мокка, хойд Америкт болон Хятадад Буйк Енкоре гэсэн нэртэйгээр борлуулагддаг. Энэ загвар нь Шевролет Тракстай техникийн хувьд маш төстэй боловч гадаад төрхийн хувьд өөрийн гэсэн дизайнтай юм. Энэ хоёр загварыг хоёуланг нь Өмнөд Солонгосын Инчонд байрлалтай ЖМ-Солонгосын Бупюёнг-гу-д үйлдвэрлэдэг. Европод борлуулалт сайтай байснаас шалтгаалан Опел ХК нь 2014 оны намраас эхлэн Испаны Сарагоссад үйлдвэрлэсэнээр Өмнөд Солонгосын үйлдвэрлэлээ өргөтгөх боломжийг давхар олгосон.

Техникийн үзүүлэлт болон моторжуулалт[засварлах | кодоор засварлах]

1,6 литрийн бензин моторт загвар нь ганцхан таван араатай механик хурдны хайрцагтай хувилбартай мөн 1,8 литрийн бензин моторт загвар нь мөн л ганцхан зургаан араат автоматик хурдны хайрцагтай хувилбартай юм. Харин 1,4 литрийн бензин мотор нь зургаан араатай механик болон зургаан араатай автоматик хувилбаруудтай. Дизель моторт загваруудад зургаан араат механик болон автоматик хурдны хайрцагт хувилбаруудын аль аль нь байна.