Опра Винфри

Опра Винфри
ТөрсөнОпра Гэйл Винфри
1954 оны 1 сарын 29 (1954-01-29) (70 настай)
АНУ, Миссиссиппи, Козиаско
ҮндэстэнАмерик
Аль хотын суугуулАНУ, Калифорни, Монтечито
Ажил
Он жил1983–одоо
Цалин$290 сая (2011)[1]
Хөрөнгө US$ 2.7 тэрбум (2011)[2]
Улс төрийн намАрдчилсан Нам
ХамтрагчСтедман Грэхэм (1986-одоо)
Гарын үсэг
Цахим сүлжээ
Oprah.com

Опра Винфри (Англи: Oprah Winfrey, 1954 оны 1 сарын 29-нд АНУ-ын Миссиссиппи муж улсын Козиаскод төрсөн) бол ток шоуны хөтлөгч бөгөөд бизнесмен эмэгтэй юм. Тэрээр Америкийн телевизийн салбарын маш амжилттай ток шоу болох The Oprah Winfrey Show-аараа алдартай юм. 7 хоногийн шоу нь 2006 он гэхэд 105 орны 21 сая үзэгчтэй байсан юм. Винфри нь түүний болон өөр бусад амжилттай байгаа америкийн TV-Formate - ын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг HARPO Productions компаний эзэн юм. Тэрээр хамгийн анхны африк гаралтай Америк тэрбумтан эмэгтэй юм. Америкийн эдийн засгийн сэтгүүл forbes –ийн зарласнаар тэрээр 2009 оноос 2010 онд 315.000.000 US$ ашигтай байсан. Түүний хөрөнгө 2,7 тэрбум доллар гэж үнэлэгддэг. Америкийн мэдээллийн салбар дахь гайхалтай нөлөөллийнхөө ачаар 2010 онд Дэлхийн хамгийн нөлөөлөл бүхий хүмүүсийн жагсаалтын 64-р байрт бичигджээ.

Амьдрал[засварлах | кодоор засварлах]

Опра Винфри дундаж насны гэр бүлд хүсээгүй хүүхэд нь болон мэндэлсэн юм. Тэрээр 9 настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэмээн өөрөө хэлсэн. 14настайдаа хүсээгүй жирэмслэлт болсон ба хүүхэд нь төрснийхөө дараа удалгүй нас баржээ. Үүнээс болоод тэрээр хар тамхи татаж, их идэх донтой болжээ. Хүнд хэцүү намтар түүхээрээ олон үзэгчдийн итгэлийг олж авч чаджээ.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Түүний амжилт нь Балтиморт мэдээллийн хянагчаар эхэлсэн. 1983 онд Чикаго хот дахь WLS-TV телевизийн AM Chicago өглөөний ярилцлагын нэвтрүүлэгч болж ажлаа өөрчилсөн. Чикаго дахь анхны нэвтрүүлэг нь 02.01.1984-ний өдөр цацагдсан юм. The Oprah Winfrey Show нь олон олон олигополь телевизүүдээр цацагдаж, түүнд алдар хүндийг авчирсан ба одоо бол Опра нэрийг хүн болгон андахгүй. Энэ ток шоу нь шоуны уламжлалт хэлбэрийг санагдуулдаг ба хөтлөгч нь ядууралд санаа зовнисон эсвэл золгүй явдлын золиос болсон хүмүүсийг урьдаг. Ингэснээрээ тэр буяны үйлсэд хүчин зүтгэж эхэлсэн юм. Тэрээр амьдралын талаарх төрөл бүрийн үзэл бодол мөн бага насны хүүхдийн хүчирхийлэл ба насанд хүрэгчдийн хар тамхи хэтрүүлэн хэрэглэлт гэх мэт таагүй сэдвийн талаар ч нээлттэй ярилцахыг хичээдэг юм.

1990 - ээд онд тэрээр өөрийн Oprah’s Book Club – ыг үндэслэсэн ба зохиолчид өөрийн номыг түүнд танилцуулдаг. Билл Клинтон өөрийн намтар түүхийнхээ нээлтээр энэ нэвтрүүлэгт зочноор оролцож байсан юм. Тус “Номны клуб” нь америкын хамгийн олон хувьтай зарагддаг номны жагсаалтыг үзүүлэгч бөгөөд мөн санал болгогч. Ийм ч учраас тэрээр америкын хэвлэл мэдээлллийн салбарт хүчтэй нөлөөлж байдаг. TV Guide сонины мэдээлснээр 2007 оны жилийн орлого нь 260 сая доллар байв. 2009 онд Forbes Magazine сэтгүүлийн хэлснээр 315 сая доллар болж, хамгийн нөлөө бүхий алдартнаар сонгогдсон. 2009 оны 11 сарын 20нд өөрийн ток шоугаа зогсооно гэж мэдэгдсэн ч 2011 оны 5 сарын 25нд түүний сүүлийн нэвтрүүлэг цацагдсан юм.

2011 онд тэрээр OWN (Oprah Winfrey Network) гэх өөрийн телевизийн сувагтай болжээ. Агуулгаараа эрүүл мэнд, сэтгэл судлал, мөнгө, хоол хийх ба реалити шоу гэсэн хүрээг хамарч байна.

Цаашдын үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

  • Winfrey нь холбооны улсдаа Philanthropin буюу ивээгч гэдгээрээ алдартай. Жишээ нь: “Сахиусан тэнгэрийн сүлжээ” хэмээх буяны хандив цуглуулдаг сайн дурын байгууллагыг үндэслэсэн. Business Week сонины мэдээлснээр 300 сая долларын хандивын хэмжээгээрээ хандивлагч ивээгчдийн жагсаалтыг тэргүүлжээ. 2004 онд 40 сая доллараар өмнөд африкт ялгаварлан гадуурхагдсан хамгийн ядуу давхаргын охидод зориулан “Oprah Winfrey” удирдлагын акедемийг байгуулсан. Тэрхүү сургууль нь гоо сайхны салон гэмээр тансаг тавилга, хэрэгслээс бүрдсэн байсан нь илүү олон сурагч хамруулсан хөтөлбөрт мөнгөө зарцуулах боломжоос татгалзсан хэмээн шүүмжлэлд өртсөн юм.
  • „O and O at Home“ хувийн сэтгүүлийн хажуугаар Oxygen хэмээх телевизийн нэвтрүүлэгтэй тэрээр Harpo Productions компаны ерөнхийлөгч юм.
  • Winfrey нь боломжийн жүжигчин ба жишээ нь Alice Walkers Die Farbe Lila киноны дүр амилуулалтаас харж болно. 1998 онд The Wedding кинонд Halle Berry –тэй цуг гол дүрд тоглож байсан юм.
  • Winfrey нь Bob Hope –ын хүмүүнлэгийн номинацийн эзэмшигч ба 2002 онд Emmy –ын шагналыг авсан юм.
  • 2,7 тэрбум долларын хөрөнгөөр анхны африк гаралтай америкийн тэрбумтан эмэгтэй болсон юм.
  • 2008 онд ерөнхийлөгчийн сонгуульд сенатч Барак Обамаг дэмжсэн ба сонгуулийн компанит ажилд нь хамтран оролцсон юм.

Шүүмжлэл[засварлах | кодоор засварлах]

Винфри нь байнга шахуу шүүмжлэлийн бай болдог. Жишээ нь: өөрийн алдар нэр болон мэдээллийн хэрэгслийн эрх мэдэлд үргэлж хариуцлагатай ханддаггүй. The Washington Post түүнийг улс төрийн нэгэн зочиндоо хэт шүүмжлэлгүй хандсан хэмээн буруутгасан. Мөн 2005 онд Hermès хувцас загварын дэлгүүрийн Парис дахь салбарын ажилтнаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийнх нь улмаас ахин энэ салбарт ажиллахгүй болгосноор шүүмжлэлд өртсөн юм. Түүнчлэн түүний номны клуб нэвтрүүлэгт танилцуулагдаж, улмаар уг ном хамгийн их борлуулалттай номоор тогтмол шалгардаг тогтолцоо нь шүүмжлэлд өртлөө. Мөн 2009 онд олны өмнө Suzanne Somers түүнийг анагаах ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдөөгүй гормоны бүтээгдэхүүн ба хорт хавдрыг эмчлэх бүтээгдэхүүнүүдийг сурталчилж байна хэмээн шүүмжилсэн юм.

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

Дэлгэцийн бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Year Title Role Notes
1985 The Color Purple Sofia Film debut
Nominated - Academy Award for Best Actress in a Supporting Role
Nominated - Golden Globe Award for Best Supporting Actress – Motion Picture
1986 Native Son Mrs. Thomas Lead Role
Nominated - Kids' Choice Award for Favorite Movie
1986–2011 The Oprah Winfrey Show Herself Television talk show
1987 Throw Momma from the Train Herself
1989 The Women of Brewster Place Mattie Michael Lead Role
Television miniseries
1990 Brewster Place Mattie Michael Lead Role
Television series
Gabriel's Fire Herself Episode: Tis the Season
1992 Lincoln Elizabeth Keckley (voice) Television movie (ABC)
The Fresh Prince of Bel-Air Herself Episode: A Night at the Oprah
1992 There Are No Children Here LaJoe Rivers Lead Role
Television movie (ABC)
1995 All American Girl Herself Episode: A Night at the Oprah
1997 Ellen Therapist "The Puppy Episode: Part 1" (#4.22)
"The Puppy Episode: Part 2" (#4.22)
1997 Before Women Had Wings Zora Willams Lead Role
Television movie (ABC)
1998 Beloved Sethe Lead Role
Nominated - NAACP Image Award for Outstanding Actress in a Motion Picture
1999 Our Friend, Martin Coretta Scott King (voice) Direct-to-video film
Home Improvement Herself Episode: Home Alone
The Hughleys Herself Episode: Milsap Moves Up
2005 Desperate Housewives: Oprah Winfrey Is the New Neighbor Karen Stouffer Segment shot for The Oprah Winfrey Show episode aired on February 3 2005
2006 Charlotte's Web Gussy the Goose (voice)
2007 Bee Movie Judge Bumbleton (voice)
Ocean's Thirteen Herself
2008 30 Rock Herself / Pam Episode: Believe in the Stars
2009 Гүнж мэлхий хоёр Евдора (дуу оруулсан)
2010 Sesame Street O (voice) "The Camouflage Challenge"
2011–present Oprah's Lifeclass Herself OWN Self Help Show
2011–present Super Soul Sunday Herself OWN Spirituality Show
2012–present Oprah's Next Chapter Herself OWN Interview Show
2013 The Butler Gloria Gaines

Продюсерлэсэн бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • 2011 - Serving Life (TV documentary) (executive producer)
  • 2011 - Extraordinary Mom (TV documentary) (executive producer)
  • 2011 - Your OWN Show (TV series) (executive producer)
  • 2010 - The Oprah Winfrey Oscar Special (TV movie) (executive producer)
  • 2009 - Christmas at the White House: An Oprah Primetime Special (TV special) (executive producer)
  • 2009 - Precious (executive producer)
  • 2009 - The Dr. Oz Show (TV series) (executive producer)
  • 2007 - The Great Debaters (producer)
  • 2007 - Oprah Winfrey Presents: Mitch Albom's For One More Day (TV movie) (executive producer)
  • 2007 - Building a Dream: The Oprah Winfrey Leadership Academy (TV documentary) (executive producer)
  • 2007 - The Oprah Winfrey Oscar Special (TV movie) (executive producer)
  • 2007 - Oprah's Big Give (TV series) (executive producer)
  • 2006 - Legends Ball (TV documentary) (executive producer)
  • 2005 - Their Eyes Were Watching God (TV movie) (executive producer)
  • 2002 - Oprah After the Show (TV series) (executive producer)
  • 2001 - Amy & Isabelle (TV movie) (executive producer, producer)
  • 1999 - Tuesdays with Morrie (TV movie) (executive producer)
  • 1998 - David and Lisa (TV movie) (executive producer)
  • 1998 - Beloved (producer)
  • 1998 - The Wedding (TV miniseries) (executive producer)
  • 1997 - Before Women Had Wings (TV movie) (producer)
  • 1993 - Michael Jackson Talks to... Oprah Live (TV special) (executive producer)
  • 1993 - ABC Afterschool Specials (TV series) (producer - 1 episode "Shades of a Single Protein") (producer)
  • 1992 - Overexposed (TV movie) (executive producer)
  • 1992 - Nine (TV documentary) (executive producer)
  • 1989 - The Women of Brewster Place (TV miniseries) (executive producer)
  • 1989 - The Oprah Winfrey Show (supervising producer - 8 episodes, 1989–2011)

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

  • 2004: Women’s World Award – Дэлхийн Entertainment шагнал
  • 2007: Elie Wiesel сангийн хүмүүнлэгийн шагнал
  • 2008: Kavalier des Ordens des Lächelns – хүүхдийн төлөө үйлсээрээ олон улсын шагнал
  • 2012: Jean Hersholt Humanitarian Award

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Forbes.com". Forbes.
  2. [1] Forbes.com. Retrieved September 2011.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Опра Винфри – Викимедиа зураг, бичлэг, дууны сан