Ордос хот

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ордос хот

Ordus.svg Hot.svg
ordus qota
鄂尔多斯
È'ěrduōsī Shì
Ордос хот хот
Ордос хот дахь хөшөө

Ордос хот-н байршил
Өвөр Монгол дахь Ордосын байршил

Улс Flag of the People's Republic of China.svg Хятад
Өөртөө засах орон Өвөр Монгол
Газар нутаг  
 - Нийт 86,752 км²
Хүн ам  
 - Нийт (2004) 1.36 сая
 - Нягтрал /км²
Цагийн бүс UTC+8
Цахим сүлжээ: http://www.ordos.gov.cn

Ордос (Монгол бичиг: Ordus.svg Ордос, Хятад ханз: 鄂尔多斯) нь Өвөр Монголын баруун өмнөд хэсэгт орших, аймгийн зэрэглэлтэй хот юм. 2001 оны 2 сарын 26-нд Их Зуу аймгийн суурин дээр байгуулагдсан.

86,752 км² газар нутаг нь Ордосын цөлийн ихэнх хэсгийг эзлэн оршино. Зүүн талаараа ӨМӨЗО-ны Хөх хот, зүүн хойд талаараа Бугат, хойд талаараа Баяннуур, баруун хойд талаараа Алшаа, баруун талаараа Ухай, мөн баруун өмнө талаараа Нинься муж, өмнө талаараа Шааньси болон Шаньси мужуудтай хиллэнэ. 2004 оны эцсийн байдлаар 1.36 сая хүн амтай.

[засварлах] Газарзүй

Ордосын газар нутгийн зүүн хэсгээр дов толгодтой, баруун болон төв хэсгээр тэгш өндөрлөг, өмнөд болон хойд хэсгээр элсэрхэг цөл, өмнөд хэсгээр Шар мөрний хөндий оршино. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2,149 метр өргөгдсөн бол хамгийн нам цэг нь д.т.дээш 850 метр юм. Жилийн хур тунадасны дундаж хэмжээ нутгийн зүүн хэсгээр 300-400 мм, баруун хэсгээр 190-350 мм болно.

[засварлах] Засаг захиргааны нэгжүүд

Ордос хот нь нэг дүүрэг, 7 хошуунд хуваагдана:

Нэр Газар нутгийн хэмжээ Хүн ам (2004 оны байдлаар) Засаг захиргааны төв
Донгшенг дүүрэг (东胜区) 2,137 км² 230,000
Далт хошуу (达拉特旗) 8,192 км² 330,000 Шулиньжао (树林召镇)
Зүүнгар хошуу (准格尔旗) 7,535 км² 270,000 Суэжиаван (薛家湾镇)
Отог Өвөр хошуу (鄂托克前旗) 12,318 км² 70,000 Олзог (敖勒召其镇)
Отог хошуу (鄂托克旗) 20,064 км² 90.000 Улаан (乌兰镇)
Хангин хошуу (杭锦旗) 18,903 км² 130,000 Шинь (锡尼镇)
Өөшин хошуу (乌审旗) 11,645 км² 100,000 Галуут (嘎鲁图镇)
Эзэн Хороо хошуу (伊金霍洛旗) 5,958 км² 140,000 Алтанширээ (阿勒腾席热镇)

[засварлах] Хүн ам

2000 оны тооллогоор 1,369,766 оршин суугч бүртгэгджээ:

Яс үндэс Хүн ам Эзлэх хувь
Хятад 1,207,971 88.19%
Монгол 155,845 11.38%
Манж 2,905 0.21%
Хуэй 1,861 0.14%
Төвөд 1,023 0.07%
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр