Ормари Ромеро

Ормари Ромеро
Бэйсбол
Төлөөлдөг улс: КубаКуба Куба
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ормари Ромеро Туркас
Төрсөн огноо 1968 оны 2 сарын 22 (1968-02-22) (56 настай)
Төрсөн газар Сантьяго-де-Куба муж, Сегундо-Френте
 
Медалиуд
Зуны олимп
Алт Атланта 1996 Баг
Вөрлд Бэйсбол Классик
Мөнгө 2006 Баг

Ормари Ромеро Туркас (исп. Ormari Romero Turcás, 1968 оны 2 сарын 22-нд Куба улсын Сантьяго-де-Куба мужийн Сегундо-Френтед төрсөн) нь Кубын Үндэсний Цувралын Сантьяго-де-Куба баг болон Кубын шигшээ багт тоглодог, бэйсболчин, баруун гараараа шиддэг шидэгч юм.

Тэрээр 1996 онд олимпийн аварга болсон боловч 1997-2005 онд дотоодын тэмцээнүүддээ амжилт муутай оролцож, шигшээ багтаа багтаагүй. 2005 онд шигшээ багтаа эргэн ирсэн Ромеро 2006 оны Вөрлд Бэйсбол Классикт оролцож, шидэгчийн хувиар 2 ялж, багаа шигшээ тоглолтод хүрэхэд хувь нэмэр оруулсан хэдий ч Японы багтай хийсэн шигшээ тоглолтод ялагдал хүлээжээ.