Оросын Эзэнт Улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт

Оросын Эзэнт Улс нь янз бүрийн шашин шүтлэгтэй, олон үндэстэн ястанг эрхшээлдээ захирч байлаа: 15-18-р зууны үед Турк-Османы эзэнт гүрний түрэмгийллээс айж дагаар орсон Армен, Гүрж зэрэг улсууд, Манжийн түрэмгийллээс зугатан дагаар орсон Халимаг, Хасаг үндэстнүүд эзэнт улсын ивээлд багтаж байсан бол 18-р зууны сүүлч 19-р зууны эхээр I Александр хаан цэрэг зэвсгийн хүчээр колони эзэмшин эзэнт гүрнээ тэлж Англи, Францын (Наполеон) хаадтай тохиролцон Европ тивийг хуваан авч байлаа. Оросын эзэнт гүрний хүрээгээ тэлэх шуналт санаархалд шинээр хүчирхэгжиж байсан Прусс, Япон улсууд саад болж байв. Ийнхүү Орос улс хүчээр болон хүчинд автагдан нэгтгэсэн христ, лал, еврей, будда, бөө мөргөлийн шашинтай олон үндэстэн ястнаас бүрдсэн Их эзэнт гүрэн боллоо. 1914 онд Орос улс үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 5-р байранд орж байв. 1861-1913 онуудад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 12 дахин өссөн байна. Гэвч 1917 оны хувьсгал, иргэний дайн, гадаадын интервенцийн нөлөөгөөр газар нутгаасаа 90 мянган ам км нутаг, 49 сая хүн амаа алджээ. Дайн, өлсгөлөн, тахлаас болон олон сая хүнээ (185,2 саяас 136,9 сая) алдав. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Оросын эзэн хааныг хороож эзэнт гүрний түүх төгссөн ч түүнийг залгамжлан ЗСБНХУ 1922 онд үүсэн тогтсон юм.

Хувийн хэрэгсэлүүд