Орос улс Олимпод

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Орос улс Олимпод
Flag of Russia.svg
Оросын төрийн далбаа
ОУОХ-ны код: RUS
ҮОХ: Оросын Олимпийн Хороо
Албан ёсны сайт
Олимп
Медаль
Алт
145
Мөнгө
130
Хүрэл
141
Нийт
416
Орос - Зуны олимпод
1900190419081912

1996200020042008

Орос - Өвлийн олимпод
19941998200220062010
Холбогдох баг
Зөвлөлт Холбоот Улс (1952–1988)
Нэгдсэн баг (1992)

Орос улс орчин үеийн олимпийн наадамд олон удаа оролцож байсан боловч түүхэндээ олон янзын нэрээр оролцож байв. Хаант Орос Улсын үед тус улс анх 1900 оны наадамд оролцсон бөгөөд мөн 1908, 1912 онуудад оролцож байв. 1917 оны Оросын хувьсгалын дараа Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд 1922 онд орсон ч Оросын тамирчид 40 жилийн дараа л олимпийн тавцанд буцаж иржээ. Ингэхдээ тэд Зөвлөлт Холбоот Улсын багт багтаж байсан юм. 1991 оны Зөвлөлт Холбоот Улсын задралын дараа 1992 онд Нэгдсэн баг буюу ТУХН-ийн багийн бүрэлдэхүүнд багтаж байгаад 1994 оны өвлийн олимпоос Орос гэдэг нэрээрээ оролцох болжэ.

Зөвлөлт Холбоот Улсын үед Москва хотноо 1980 оны зуны олимпийг зохион байгуулж байсан бол Сочи хотод 2014 оны өвлийн олимп болно.

Оросын тамирчид зуны олимпоос нийт 324 медаль (1994 оноос хойш 316), өвлийн олимпоос 76 медаль хүртээд байна. Сүүлийн 8 олимпийн наадамд (1994 оноос хойш) Орос улс 141 алтан медалийг оролцуулаад нийт 392 медаль хүртсэн амжилтаараа зөвхөн Америкийн Нэгдсэн Улс (183 алт, нийт 489)-ын дараа л ордог.

Оросын Олимпийн Хороо 1991 онд байгуулагдаж, 1993 онд хүлээн зөвшөөрөгджээ.

Медалийн хүснэгт[засварлах]

Зуны олимп[засварлах]

Олимп Алт Мөнгө Хүрэл Нийт Байр
Парис 1900 0 0 0 0 -
Сент-Луйс 1904 оролцоогүй
Лондон 1908 1 2 0 3 12
Стокхольм 1912 0 2 3 5 16
1920–1948 оролцоогүй
1952–1988 Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд
Барселона 1992 Нэгдсэн багийн бүрэлдэхүүнд
Атланта 1996 26 21 16 63 2
Сидней 2000 32 28 29 89 2
Афин 2004 27 27 38 92 3
Бээжин 2008 23 21 29 73 3
Нийт* 109 101 115 325 13

Өвлийн олимп[засварлах]

Олимп Алт Мөнгө Хүрэл Нийт Байр
1924–1952 оролцоогүй
1956–1988 Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд
Альбервилль 1992 Нэгдсэн багийн бүрэлдэхүүнд
Лиллехаммер 1994 11 8 4 23 1
Нагано 1998 9 6 3 18 3
Солт-Лэйк Сити 2002 5 4 4 13 5
Турин 2006 8 6 8 22 4
Ванкувер 2010 3 5 7 15 11
Нийт* 36 29 26 91 13

Зуны спортын төрлүүд[засварлах]

     Тухайн төрлөөр тэргүүлэгч

Спорт Алт Мөнгө Хүрэл Нийт
Бөх 21 11 8 40
Хөнгөн атлетик 18 22 21 61
Гимнастик 16 11 14 41
Туялзуур сэлэм 9 2 5 16
Бокс 8 3 9 20
Буудлага 7 12 9 28
Уран сайхны сэлэлт 6 0 0 6
Усанд сэлэлт 5 5 5 15
Дугуй 4 4 6 14
Хүндийг өргөлт 3 8 10 21
Усанд үсрэлт 3 7 6 16
Орчин үеийн таван төрөлт 3 1 0 4
Теннис 2 2 1 5
Каноэ 1 3 4 8
Гандбол 1 1 1 3
Сэлүүрт завь 1 0 3 4
Жүдо 0 3 5 8
Волейбол 0 3 2 5
Усны поло 0 1 2 3
Далбаат завь 0 1 1 2
Тэквондо 0 1 0 1
Сагсан бөмбөг 0 0 2 2
Байт харваа 0 0 1 1
Нийт* 108 101 115 324

Өвлийн спортын төрлүүд[засварлах]

Спорт Алт Мөнгө Хүрэл Нийт
Цана 13 7 8 28
Уран гулгалт 12 8 2 22
Биатлон 9 4 7 20
Тэшүүр 3 4 3 10
Фристайль 0 1 2 3
Бобслей 0 1 1 2
Хоккей 0 1 1 2
Уулын цана 0 1 0 1
Чарга 0 1 0 1
Сноуборд 0 1 0 1
Цанын хоёр төрөлт 0 0 1 1
Скелетон 0 0 1 1
Нийт* 37 29 26 92

*Орос улс 1908 оны зуны олимпийн уран гулгалтын төрөлд алтан медаль хүртсэн бөгөөд уг медаль нь зуны олимпийн медалийн тоо, өвлийн спортын медалийн тоонд тоологдож буй учир өвөл зуны олимпийн наадмаас хүртсэн медалиудын нийлбэр нь өвөл, зуны спортоор хүртсэн медалиудын нийлбэрээс ялгаатай гарч байгаа юм.

Тугчид[засварлах]

Мөн үзэх[засварлах]

Эшлэл[засварлах]