Орчон
Орчон эсвэл Орчоон — дорно умард Хятадад суурьшдаг угсаатны нийтлэг. 2000 оны тооллогоор 8,196 Орчон хүн байгаагаар бол
Бүгд Найрамдах Хятад Ард Улс дотор албан ёсоор ялган таньдаг 56 угсаатны 52-р олон тоотой нь болно.[1]
| Хадмал | |
| Монгол үсгээр | |
|---|---|
| монгол кирилл. | орчон |
Одоо цагт Хятадын төрийн бодлогоор улсын дотор Хятад үндэстнээс цөөн тоотой байх 55 угсаатныг Хятадтай адилтган өргөмжлөдгөөс Орчоныг угсаатны нийтлэгийн дээд хэлбэр үндэстэн гэх нь бий. Гэвч хүн амын тоо, соёл, хэлнээс нь үзвэл ийн нэрлэх нь зохимжгүй юм. Хэрэв Манж-Түнгүс хэлтний тусгаар улсад багтаж байсан бол ястан гэгдэх байлаа.
2000 оны байдлаар Орчон угсаатны 44.54% нь Өвөр Монголын ӨЗО-д, 51.52% нь Хармөрөн мужид суурьшиж байна. Анчин, гөрөөчин аж байдалтай байснаа болиод суурин амьдарч эхэлжээ.
Тэдний Орчон хэл нь Манж-Түнгүс хэлний бүлэгт харъяалагддаг, үсэг бичиггүй. Эвэнх хэлтэй 70% ойролцоо гэдэг. Цөөн учраас түргэн Хятаджиж байгаагийн нэг илрэл нь 2002 онд тооцоолсноор 1200 хүн л (14.6%) төрөлх хэлээ мэддэг гэжээ.