Оскарын шагнал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас [1] жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын хүмүүсийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Америкийн кино академийг өөрийг нь анх Метро-Голдвин-Мэйр студийн дарга Луис Б. Мэйр сэджээ.

1927 ба 1928 оны кино урлагт гаргасан амжилт бүтээлийг үнэлэх Анхдугаар Оскарын шагнал гардуулах ёслол нь 1929 оны 5 сарын 16-нд Холливудын Рузвельт зочид буудалд зохиогджээ. Энэхүү арга хэмжээний хөтлөгчөөр жүжигчин Дуглас Фэйрбанкс, кино найруулагч Уильям деМилл ажиллаж байв. 2008 оны амжилтыг үнэлэх 81-р Оскарын шагнал гаруудах ёслол нь Холливудын Кодак театрт болсон ба жүжигчин Хью Жакман хөтөлжээ.[2]

77-р Оскарын шагнал гардуулах ёслолд Монголоос анх удаа Даваагийн Бямбасүрэнгийн найруулсан "Ингэн нулимс" кино шилдэг баримтат кинонд нэр дэвшиж байв.

Шагналын төрлүүд[засварлах]

Гол шагналууд[засварлах]

Шагнал Англи нэр Анх гардуулсан
Шилдэг голлох дүрийг бүтээсэн эрэгтэй жүжигчин Best Actor in a Leading Role 1927
Шилдэг туслах дүрийг бүтээсэн эрэгтэй жүжигчин Best Actor in a Supporting Role 1936
Шилдэг голлох дүрийг бүтээсэн эмэгтэй жүжигчин Best Actress in a Leading Role 1927
Шилдэг туслах дүрийг бүтээсэн эмэгтэй жүжигчин Best Actress in a Supporting Role 1936
Шилдэг урт хэмжээний хүүхэлдэйн кино Best Animated Feature 2001
Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино Best Animated Short Film 1931
Шилдэг урлаг найруулал Best Art Direction 1927
Шилдэг зураг авалт Best Cinematography 1927
Шилдэг хувцас загвар Best Costume Design 1948
Шилдэг кино найруулагч Best Director 1927
Шилдэг урт хэмжээний баримтат кино Best Documentary Feature 1943
Шилдэг богино хэмжээний баримтат кино Best Documentary Short Subject 1941
Шилдэг кино редактор Best Film Editing 1935
Шилдэг гадаад кино Best Foreign Language Film 1947
Шилдэг богино хэмжээний кино Best Live Action Short Film 1931
Шилдэг нүүр будалт Best Makeup 1981
Шилдэг кино ая Best Original Score 1934
Шилдэг дуу Best Original Song 1934
Шилдэг кино Best Picture 1927
Шилдэг дууны редактор Best Sound Editing 1963
Шилдэг дууны эвлүүлэг Best Sound Mixing 1930
Шилдэг эффект Best Visual Effects 1939
Шилдэг кино зохиолч - зохицуулсан зохиол Best Writing - Adapted Screenplay 1927
Шилдэг кино зохиолч - шинэ зохиол Best Writing - Original Screenplay 1940

Тусгай шагналууд[засварлах]

Шагнал Англи нэр Анх гардуулсан
Академийн хүндэт шагнал Academy Honorary Award 1927
Академийн шинжлэх ухаан, техникийн шагнал Academy Scientific and Technical Award 1931
Академийн тусгай ололт амжилтийн шагнал Academy Special Achievement Award 1972 - 1995
Гордон Э. Сооерийн нэрэмжит шагнал Gordon E. Sawyer Award 1981
Жин Хэршолтийн нэрэмжит хүмүүнлэгийн шагнал Jean Hersholt Humanitarian Award 1956
Ирвинг Г. Талбергийн нэрэмжит шагнал Irving G. Thalberg Memorial Award 1938

Ишлэл[засварлах]

  1. About the Academy Awards. Academy of Motion Picture Arts and Sciences. 2007-04-13-д хандсан.
  2. http://www.oscars.org/press/pressreleases/2008/08.12.12.html Retrieved 2009-02-14.

Гадны холбоос[засварлах]