Оскар Уайльд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Оскар Уайльд

Оскар Уайльд (англ. Oscar Fingal O’Flaherty Wills Wilde, 1854 оны 10 сарын 15 өдөр - 1900 оны 11 сарын 30 өдөр) Ирландын уугуул үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиолч. "Саломея", "Хичээнгүй байхын мөн чанар" зэрэг дуурийн зохиол, "Аз жаргалтай хан хүү", "Дориан Грэйний хөрөг" зэрэг үргэлжилсэн үгийн зохиолуудаараа алдартай.

Хатан хаан Викториягийн үеийн Английн утга зохиолын төлөөлөгчдийн нэг. Дублинд протестант англо-ирланд гэр бүлд төржээ. Эцэг Вилльям Уайльд нь эмч, бичээч. Эх Жэйн Пранческа Элги нь яруу найрагч.

1871 оноос 1874 он хүртэл Дублины Их сургуулийн Торинида коллежд суралцаж байхдаа Эртний Грек хэлд авъяас нь тодорч, тэтгэлэгт хамрагдан 1878 он хүртэл Оксфордын Их сургуулийн Моодорин коллежд үргэлжлүүлэн суралцсан. Сургуулиа төгссөний дараа Дублинд ирэн, жүжигчин Флоренс Ан Лемон Баркомд дурлажээ. Гэвч Флоренс нь Брэм Стокертой сүй тависнаар, сэтгэлээр унасан Уайльд Дублиныг хаян явж, бараг буцаж очоогүй байна. Тэрээр Лондон, Парис, Америкт Утга зохиолын талаар лекц уншиж байжээ.

1881 онд анхныхаа шүлгийн түүврээ хэвлүүлжээ. 1888 онд хүүхдийн зохиол болох "Аз жаргалтай хан хүү" романаа хэвлүүлжээ.

1895 он, уран бүтээлийнхээ оргил үедээ байхад нь, Күинбэрийн 9-р тайж Жон Дугласын 3-р хүү Алфред Дуглас болон Уайльд 2-н хоорондох ижил хүйстний хайр дурлал нь ил болж, 1895 он 4 сарын 5-ны өдөр, эр хүмүүсийн хүйсийн харьцааг зохицуулах хуулийг зөрчсөн хэргээр баривчлагдан, 1895 оны 5 сарын 25-нд 2 жилийн хөдөлмөрийн ял сонсжээ. Шоронд байх хугацаандаа хөрөнгөө барж дампуурчээ.

1897 оны 5 сарын 19-нд ялын хугацаа нь дуусан, шоронгоос гарангуутаа шууд Франц руу гарчээ. Тухайн үеийн английн шоронгийн системийг шүүмжилсэн шүүмж бичгийг тухайн үеийн өдөр тутмын сонинд хэвлүүлэн, 1898 онд "Ридинг шоронгийн яргалал" хэмээх найраглалаа бичжээ. Уг найраглалд өөрийнхөө шоронгийн хувийн дугаар болох "С.3.3"-г нийтэд зарлаж олныг шуугиулж байжээ.

Үүнээс хойш онц үнэлгээ бүхий бүтээл туурвисангүй. Хүнд хатуу шоронгийн амьдрал түүний бүтээл туурвилын онгодыг хийсгэсэн ч гэгддэг. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Басчян Мермос гэж нэрээ өөрчлөн ядуухан амьдарч байгаад, Парист насан эцэслэжээ.

Түүнийг нас барсны дараа, 1905 оны 2 сард "Там дахь тэмдэглэл" (Хэсэгчлэн засварласан) нь хэвлэгдсэн нь түүнийг дахин үнэлэх боломжийг олгож, 1908 онд нийт 13 боть нь хэвлэгджээ.

"Оскар Уайльд" (1997 он) хэмээх кинонд түүнийг амьдралыг нарийн тусган үзүүлсэн байдаг.