Оюуна

Oyuna нь Английн Лондон хотод төвчлөн ноолууран бүтээгдэхүүн хийдэг дизайнер Ц.Оюунаа болон түүний партнёр Дюэтт Бэрнаскони-ийн брэнд компани юм.


Товч намтар[засварлах | кодоор засварлах]

Дизайнер Цэрэндоржийн Оюунаа.

18 настайдаа Унгарт суралцахаар явж, нэхмэл эдлэл, даавууны талаар судалж төгссөн. Төгсөөд мэргэжлээрээ ажиллаж, дизайнерийн гараагаа эхэлсэн бөгөөд өөрийн партнёр Швецарь гаралтай Дюэтт Бэрнаскони-той хамтран брэнд компаниа байгуулсан.

Нүүдэлчин ардынхаа онцлогийг гаргасан биенд эвтэйхэн бөгөөд хөдөлгөөнд саад болхооргүй, энгийн загвартай хувцаснууд нь худалдан авагчдад өндрөөр үнэлэгддэг.

Одоогоор Австрали, Бельги, Франц, Герман, Грек, Хонконг, Итали, Япон, Орос, Испани, Швецарь, Англи, АНУ-д байдаг салбараараа дамжуулан Монгол ноолуурыг дэлхийд таниулж байна.



Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Албан ёсны вэб сайт