Оёдлын машин

Зингер 15/15К оёдлын машин (1920-д он)

Оёдлын машин нь механикаар оёдол гүйцэтгэх зориулалттай машин юм.

Ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Зүү утасны хоорондын харилцаа[засварлах | кодоор засварлах]

Оёдол үүсгэх хөдөлгөөнт зураг

Оёдол үйлдвэрлэхийн тулд тухайн оёх нэхмэлд нэг эсвэл хэд хэдэн утас оёх үйлдлээр хоорондоо зангилагдах бөгөөд ингэхдээ дээрээс ирэх утас нь зүүгээр нэхмэлийг нэвтлэн гарч доор байх утсанд зангилагдана. Зүү нь хамгийн доод байрлалд ирэх тэр мөчид эргэх дэгээ утсыг өлгөн аваад хагас эргэлтийн дараа гогцооноос нь мултарч хоёр утас хоорондоо зангилагдана. Өнөөдөр ашиглагдаж буй ихэнх оёдлын машины сүлжих систем нь зүүний нэг хатгалтанд хоёр эргэлтээр оёдлыг гүйцэтгэдэг ба зарим тохиолдолд нэг хатгалтанд гурван эргэлттэй системийг ч ашигласан байх нь бий. Хэвтээ тэнхлэгийн эргэлттэй бүхий дэгээдэх систем нь дамарыг дээрээс солих бололцоог өгнө.

Гинжин хатгалттай машинд дамартай утас хэрэглэхгүй харин дараагийн хатгалтын утсыг сүлжилтэнд ашиглана.

Нэг утастай-Гинжин оёдол

Баруун талын зурагт нэг утастай гинжин оёдлын хатгах механизмыг үзүүлсэн ба энэ оёдлоор өнөөгийн үйлдвэрлэлд ашиглагдаж буй цэгийн хэрээсэн машинд эсвэл товчны оёдол зэрэгт хэрэглэнэ. Хэрэв утсыг дэгээдэгч нь утсаа чиглүүлэн өгч байвал түүнийг „давхар гинжин хатгалттай машин“ гэнэ.

Хатгалтын урт болон материалын тээвэрлэлт[засварлах | кодоор засварлах]

Бүх оёдлын төрөлд зориулан хатгалтын урт эсвэл хатгалтын дарааллыг үүсгэх тохирсон тээвэрлэлтийн төхөөрөөмжийг угсарсан байдаг. Гэр ахуйд зориулсан оёдлын машинд дангаар ажиллах доод талын тээвэрлэлттэй байх бөгөөд энэ нь зөвхөн доод талын материалыг шилжүүлэн зөөх муу талтай юм. Үүнээс шалтгаалан дээд талын талын материал оёгчийн хөлд зуурагдан үлдэх ба энэ нь оёж буй материалуудын давхарласан хэсэгт шилжилт үүсгэх ч түүнийг сунган татаж бага зэрэг тэнцүүлэх боломжтой. Үүнээс үүдэн зарим нэг үйлдвэрлэгч (жишээ нь Pfaff) гэр ахуйн оёдлын машиныг нэмэлт дээд талын тээвэрлэгчтэйгээр үйлдвэрлэдэг. Оверлок оёдлын машин нь ихэнхдээ хоорондын замыг зөрүүтэйгээр тохирууулж болох хоёр доод талын тээвэрлэгчтэй ба урд талын тээвэрлэгч нь доод талын материалыг татах (сунгах) үүргийг гүйцэтгэх боломжтой. Энэ төрлийн машинууд нь нэмэлт дээд талын тээврлэгчтэйгээр ашиглагдана. Энэ нэмэлт дээд тээвэрлэгч аж үйлдвэрт маш ихээр тархсан ба түүнийг хөтлөх элдүүр, дугуй эсвэл туузаар оёгчийн хөлд ойрхон байршуулан хэрэглэдэг. Хэрэв доод тээвэрлэгч дээр нэмэгдэн оёдлын зүү хатгасаныхаа дараа тээвэрлэх үйлдлийг хамт гүйцэтгэж байвал түүнийг зүүн тээвэрлэлт гэж нэрлэдэг. Оёдлын зүүгээр тээвэрлэлтэнд нөлөөлж материалын шилжилтийг багасгах нь зөвхөн сунадаггүй материал дээр л үр дүнтэй байдаг.

Ширэн бүтээгдэхүүний хувьд гурван тээвэрлэгчтэй оёдлын машинуудыг ашигладаг. Энд дээд болон доод талын тээвэрлэгч дээр нэмэгдээд оёдлын зүү шилжүүлэх хөдөлгөөнийг бас гүйцэтгэдэг.

Хэрвээ тээвэрлэгч хангалтгүй бол, оёгчийн уланд тефлон хийвэл тээвэрлэлт илүү үр дүнтэй болно.

Хийцийн төрөл[засварлах | кодоор засварлах]

Машины төрөл[засварлах | кодоор засварлах]

Оёдлын машины үндсэн хэлбэр баруун талтай намхан суурьтай байна. Онцгой оёдол гүйцэтгэх зориулалттай оёдлын машинууд байх ба үүнд: хавтгай суурьтай-, хөлтэй-, баганатай, чөлөөт гартай-, блок оёдлын машин гэх мэтээр ялгана. Хаа нэг зүүн талтай оёдлын машин ч үйлдвэрлэгдсэн байдаг.

Оёдлын автомат нь тусгай ажлын үйлдэлд зориулагдсан багажтай байх ба үүнд жишээлбэл товчны нүх гаргаx, товчийг оёх гэх мэт.

Ном[засварлах | кодоор засварлах]

  • ГОСТ 12807—2003 Изделия швейные. Классификация стежков, строчек и швов.
  • Reinhard Bäckmann: Nähen - Nadel - Nähmaschine. Ursprünge der Nähtechnologie im Zeitalter der ersten industriellen Revolution. Schneider, Hohengehren 1991, ISBN 3-87116-554-9.
  • Otto Landgraf: Oldtimer sewing machine. Landgraf, Dittelbrunn 1987, ISBN 3-926879-06-8; dt. Ausgabe: Oldtimer-Nähmaschinen.

Цахим хуудас[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Оёдлын машин – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Оёдлын машин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан