Панжаб хэл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Панжаб хэлний тархалт

Панжаб хэл (ਪੰਜਾਬੀ/پنجابی) — Панжаб нутгаар амьдардаг Панжабуудын хэл. Энэтхэг-Ари хэлний бүлэгт багтдаг. Дотор нь зүүн, баруун хуваан үзэж болно. Панжаб хэлийг Энэтхэгт Гүрмуки нэртэй үет үсгээр, Пакистанд Шахмуки нэртэй Араб үсгээр бичдэг.

2005 оны нэгэн тооцоогоор 88 сая хүний төрөлх хэл нь болдог гэсэн байдаг.[1] Иймээс дэлхийд түгээмэл тархсан арван хэлний нэгэн болно. Панжаб хэл Энэтхэгийн Панжаб мужын албан ёсны хэл болдог ба Пакистанд (үндсэндээ Панжаб мужид) хамгийн дэлгэр тархсан буюу хүн амын 44.15%-ийнх нь төрөлх хэл нь юм.

Зүүлт[засварлах]