Панцир-С1

Панцир-С1 8х8 Камаз машины суурин дээр
Панцир-С1 8х8 Камаз машины суурин дээр

Панцир-С1 нь Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчинд 2010 оноос нэвтэрч байгаа шинэ үеийн зенитийн систем юм. Суурин ба ачааны машин дээр байрлуулах боломжтой. Зориулалт нь газарт 20000м зайд ба агаарт 15000м өндөр хүртэлх бүсэд хамгаалалт тогтоож, 57E6 сөнөөгч пуужин ба давхарласан 30мм-ийн 2A38M буугаар 1 минутанд 10 хүртэлх байг устгах хүчин чадалтай. Байг радар ба оптик дурангийн давхар системээр илрүүлж агаарт 2 cм²-ээс багагүй ба 1300 метр/секунд хүртэлх хурдтай байг устгана. Хоёр давхар 2A38M буу нь минутанд 2500 сум шүршиж, 4км зайд ба 3км өндөрт тусна. Нэг бүрийн үнэ 13-14.6 сая ам.доллар.

Алжир, Йордан, Иран, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Сири улсууд нийт 2.5 тэрбум доллараар тус бүр 10-50 ширхгийг авахаар захиалгаа өгсөн.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Pantsir-S1 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан