Парисын олимп (1900 он)

Зуны олимпын II наадам
Үндсэн тоон үзүүлэлт
Улс орон24 орон
Тамирчин997 тамирчин
           (975 эр, 22 эм)
Тэмцээн19 спортын 85 тэмцээн
Цаг хугацаа, орон зай
Наадах газарФранцФранц Франц, Парис
Нээлтийн өдөрёслолгүй (1900-05-14-нд эхэлсэн)
Хаалтын өдөрёслолгүй (1900-10-28-нд төгссөн)
Гол талбар«Винсенсийн дугуйн тойруулга»

1990 оны Парисын олимп1900 онд Францийн Парист явагдсан Зуны олимпын хоёрдугаар наадам байв.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1894 оны Сорбонны хурлаар 1900 оны олимпыг Парист зохион явуулахаар тогтсон ёсоор 1900 онд Парист явагдаж 24 орны 997 тамирчин оролцжээ. Зуны олимпын хоёрдугаар бөгөөд 19-р зууны сүүлийн олимп байв. Нээлт, хаалтын ёслолгүй. 5 сарын 14-нөөс 10 сарын 28-ны хооронд тэмцээн уралдаан явагдсан. Анх удаа эмэгтэй хүн оролцсон ба Элен де Пуртал анхны эмэгтэй олимпын аваргаар тодорчээ.

Тэмцээнд байр эзэлсэн тамирчид медаль гардаагүй, харин цом гардаж байв.

Автомашины уралдаан, мотоциклын уралдаан, агаарын бөмбөлөг, крикет, крокет, пелот, 200 м саадтай усанд сэлэлт гэсэн төрлийн тэмцээнүүд анхны бөгөөд эцсийн удаа олимпын төрөлд багтсан нь 1900 оны Парис олимпод болж байв.

Винсенсийн дугуйн тойруулга

Цахим хуудас[засварлах | кодоор засварлах]

 Commons: 1900 оны зуны олимпын хоёрдугаар наадам – Викимедиа зураг, бичлэг, дууны сан