Патрик Миллс

Патрик Сэмми "Патти" Миллс (Англи: Patrick Sammy "Patty" Mills. 1988 оны наймдугаар сарын 11-нд Австрали улсын Канберра хотод төрсөн) — Австралийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Сан-Антонио Спёрс болон Австралийн шигшээ багийн холбон тоглогч юм. 2009 онд Австралиас анхны удаагаа НБА-гийн драфтад амжилттай оролцсон тоглогч болж, №55-аар Портленд Трэйл Блэйзерс багт хуваарилагдаж байлаа.[1][2].

Миллс 2012 онд Лондонд зохиогдсон олимпийн наадамд 21,2 оноо дунджилж, 19,5 оноо дунджилсан АНУ-ын Кевин Дюрантыг ардаа орхин онооны аваргаар шалгарч байлаа.[3]

Товчхон[засварлах | кодоор засварлах]

Түүний эцэг нь Торрес хоолойн арлын, ээж нь Өмнөд Австралийн хүмүүс ажээ. Эцэг нь хүүгээ бүр багад нь, дөрвөн настайгаас сагсан бөмбөгөөр хичээллүүлж эхэлжээ.

Миллс холын зайнаас шидэлт сайн гүйцэтгэдэг. 2011 оны дөрөвдүгээр сарын 13-нд Голден Стэйт Уорриорз багийн эсрэг 23 оноо авахдаа холын зайнаас 4–7 харьцаагаар шидсэн байдаг.[4]

2012 оны гуравдугаар сарын 27-нд Сан-Антонио Спёрс багт элссэн юм.[5] Улмаар 2012 оны дөрөвдүгээр сарын 26-нд Уорриорз багийг 107–101 харьцаагаар ялсан тоглолтонд Миллс хувийн дээд болон нутагт нэгт Эндрю Богутын амжилтыг даван 34 оноог авч, 12 дамжуулалт хийжээ.[6][7]

Миллс 2013-2014 онд Спёрсийн сэлгээнээс 10.2 оноо дунджилсан, шувтаргын 5 дахь тоглолтонд 17 онооны 14-ийг зөвхөн III үед авсан зэрэг үсрэнгүй амжилтаараа ялгарсан. Гэвч долоодугаар сарын 2-нд мөрөндөө хагалгаа хийлгэсэний дараа долоон сар талбайд гарахааргүй болсоныг зарласан[8] бөгөөд долоодугаар сарын 12-нд багтайгаа гэрээгээ шинэчлэв.[9]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Reed, Ron, Herald Sun (4 August 2007). "New kid on Boomers' block". Basketball Australia. Archived from the original on 5 Есдүгээр сар 2007. Retrieved 1 December 2007.{{cite news}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  2. Whelliston, Kyle (30 November 2007). "Memphis, St. Mary's and Gonzaga have freshman gems". ESPN.com. Archived from the original on 2 Арван хоёрдугаар сар 2007. Retrieved 30 November 2007. {{cite web}}: Check date values in: |archivedate= (help); Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  3. Cookies must be enabled | Herald Sun
  4. http://www.nba.com/games/20110413/PORGSW/gameinfo.html?ls=gt2hp0021001227#nbaGIboxscore
  5. http://www.nba.com/spurs/news/120327_spurs_sign_patrick_mills
  6. http://www.nba.com/games/20120426/SASGSW/gameinfo.html?ls=gt2hp0021100990#nbaGIboxscore
  7. "Aussie Patty Mills shines again in NBA". The Sydney Morning Herald. 27 April 2012.
  8. NBA championship winner Patty Mills out for seven months with shoulder injury
  9. SPURS RE-SIGN PATTY MILLS

Холбоос[засварлах | кодоор засварлах]