Паул Клээ төв

Паул Клээ төвийн барилга
Паул Клээ төвийн рекламтай BLS- ын NINA төрлийн зүтгүүр.

Берн дахь Паул Клээ төв нь Ренцо Пианогийн төлөвлөлт бөгөөд 2005. 06. 20- нд нээлтээ хийжээ.

Швейцар улсын мэс засалч Морис Эдмонд Мюллерын сангийн хандиваар баригдсан уг барилга нь амьдралынхаа хагасыг Бернд өнгөрүүлсэн Германы зураач Паул Клээгийн (1879–1940) нэрээр нэрлэсэн байна. Түүний бараг 10.000 бүтээлүүдээс 40% болох 4000 тосон будгийн зураг, усан будгийн зураг, зураасан зураг ба намтрын материалууд нь "Паул Клээ төв"д хадгалагдаж байдаг. Үүнээс өмнө Клээгийн бүтээлүүд Берний урлагийн музейд хадгалж байв.

Паул Клээ төв нь тухайн зураачийн амьдрал ба бүтээлүүдийн талаарх судалгаа, түүнийг олонд хүргэх ба танилцуулах олон улсын чадварын төв болохоор байгуулагдсан юм. Тус төв нь Клээгийн олон талт урлагийн бүтээлүүд, уран зургуудыг танилцуулахаас гадна хөгжим, театр, бүжиг гэх мэт өөр урлагийн төрлүүдээр түүний бүтээлүүдийг хүмүүст хүргэдэг. "Creaviva" хүүхдийн музей нь уг төвд онцгой байр суурь эзэлнэ.

Тус барилгыг барихад нийт 4,2 км ган тулгуурууд хэрэглэжээ.

Нэмж унших[засварлах | кодоор засварлах]

  • Паул Клээ төв (Hrsg.): Паул Клээ төв, Берн. Hatje Cantz Verlag, Ostfildern 2005, ISBN 3-7757-1532-0. (CD-ROM хавсаргасан дэлгэрэнгүй каталог Баримт)
  • Паул Клээ төв (Hrsg.): Паул Клээ төв, Берн – Архитектур. Hatje Cantz Verlag, Ostfildern 2006, ISBN 3-7757-1549-5.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Category:Zentrum Paul Klee – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Паул Клээгийн энгийн бөгөөд бүтээлч, онцгой сэтгэлгээг илэрхийлэхүйц тийм орон зайг төлөвлөхийг зорилоо.|Эх сурвалж=Ренцо Пиано, : Паул Клээ төв, Берн – Архитектур, 2006, Хуудас 71