Пентекост

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Библи-д Ариун Сүнсийг цагаан тагтаагаар билэгддэг

Пентекост (Эртний ГрекΠεντηκοστή [ἡμέρα], Pentēkostē [hēmera], "Тавь дахь өдөр" гэсэн утгатай) нь Христ Итгэлт Протестант урсгалын нэг. Христэд итгэгчдийн хувьд Ариун Сүнс ирсэн өдрийг ийнхүү нэрлэдэг. Христ амилаад тавин өдрийн дараа тэнгэрт одсоны дараахан буюу Дээгүүр өнгөрөх баяраас 50 өдрийн дараа Пентекост гэх баяр болдог байжээ. Энэ баярыг мөн "Ургац хураалтын баяр" гэдэг. Тэр баяраар Ариун Сүнс Есүсийн дагалдагч дээр ирсэн учраас Пентекост өдрийг нэгэн төрлийн Христ Итгэлийн баяр болсон (Үйлс 2:1-32). Өнөө үед Пентекост гэдэг энэ үг нь Христ Итгэлийн нэгэн урсгалыг заадаг. Итгэл бишрэлийн хувьд энэ урсгалын дагалдагч нар Христ Итгэлийн тулгуур онол болох Христ хүн төрөлхтөний төлөө ирсэн, мөн Христийн илгээнэ гэсэн Ариун Сүнс тэдний дунд байгаа гэдэгт итгэдэг. Учир нь Пентекостын өдөр анх удаагаа дагалдагч нарын дунд Ариун Сүнс ирсэн учраас тэд урсгалаа ийнхүү нэрлэсэн.