Пестицид

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Пестицид цацаж байгаа нь, Калифорни

Пестицид (лат. pestis - халдвар, англ. pest - хортон, лат. caedo - алах) — ургамлын хортон шавьж ба өвчин үүсгэгч, хог ургамал, үр, буудай, мод, хөвөн эдлэл, арьс, нэхий зэргийн хортон, гэрийн тэжээмэл амьтны эктопаразитууд болон хүн ба амьтны аюулт өвчний тээгчүүдтэй тэмцэхэд зориулагдсан (бүх төрлийн хортонтой тэмцэхэд зориулагдсан) химийн бодис эсвэл холимог.

Ангилал[засварлах]

Инсекцид Пестицидүүдийг зориулалтаас нь хамаарч дараах байдлаар ангилна. Үүнд:

  • • Инсекцид-шавж устгадаг бодис
  • • Акрацид-үе хөлтөн устгадаг бодис (хачиг, хувалз)
  • • Ломацид-зөөлөн биетэнг устгадаг бодис
  • • Нематоцид-мөөг, мөөгөнцөрийг устгадаг бодис
  • • Гербицид-хөл газрын ургамал устгадаг бодис
  • • Зооцид-жижиг мэрэгч амьтанг устгадаг бодис
  • • Бактерицид-амьтан, ургамлын бактерын гаралтай өвчнийг устгадаг бодис
  • • Дефолант-ургамлыг навчаа гүвэхэд түлхэц өгдөг бодис
  • • Дефлорант-цэцэгт ургамлыг устгадаг бодис
  • • Десикант-эмийн ургамлыг хатахаас сэргийлдэг бодис
  • • Овоцид-хорхой, шавжны өндгийг устгадаг бодис
  • • Ларвицид-хорхой, шавжны өт авгалдайг устгадаг бодис

Олон жилийн үйлчилгээтэй, үйл ажиллагааны өргөн цар хүрээтэй пестицидүүдийг Инсекторфунгицид гэж нэрлэдэг. Химийн хорт бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гол салбар бол ХАА юм. Дэлхийнд сүүлийн 50 жилд таримал ургамлын өвчин, хортонгуудын уршгаар учирсан хохирол ХАА-н нийт бүтээгдэхүүний 20 ба түүнээс дээш хувийг эзэлж байна. Химийн хорт бүтээгдэхүүний нөлөө нь мөөг, мөөгөнцөрөөр өвчилсөн үр тариаг химийн хорт бодисоор ариутгаж, түүгээр хийгдсэн бүтээгдэхүүнийг хоол хүнсэнд хэрэглэх үед үүснэ. Ийд хүн, амьтанг бохирдсон хүнсний бүтээгдэхүүний аюулаас урьдчилан сэргийлэх, түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнд пестицидийн хорт үйлчилгээ хуримтлагдахаас урьдчилан сэргийлэхэд оршино.

Гадаад холбоосууд[засварлах]