Пионерийн байгууллага

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Пионер гэдэг нь аливааг анхлан нээгч, шинийг сэдэгч гэсэн утгатай үг юм.Тиймээс эрдэм номд шамдан суралцаж,ирээдүйд ажилчин, малчин, багш, инженер, эрдэмтэн болж Эх орондоо социализм, коммунизмыг гардан байгуулах монголын багачуудын холбоог пионерийн байгууллага гэж нэрлэжээ. Монголын Пионерийын байгууллага үүсч хөгжсөн түүх нь МХЗЭ-тэй салшгүй холбоотой.1926 онд "залгамжлагч" сэтгүүл хэвлэгдэж эхэлсэн нь хот хөдөөгийн пионерийн ажлын байдал, ЗХУ болон гадаадын пионерийн амьдрал, тэмцэл, тэрчлэн пионерийн байгууллагын дүрэм заавартай танилцуулах боломж нээгджээ. Үүний зэрэгцээ мөн онд пионерийн удирдагч нарыг бэлтгэх түр сургууль байгуулж 7-10 насны сурагчдийг "баатарчууд " гэж нэрлэж, тэдний дунд ариун цэвэрч, нягт нямбай байдал эзэмшүүлэх, шинэ дуу заах, биеийн тамирын хичээл сургуулалт хийлгэх зэрэг ажлыг эвлэл, пионерийн байгууллага удирдан явуулах болсон байна. Үүний зэрэгцээ феодал, ноёдыг эсэргүүцсэн "пионер, сурагчдын жагсаал " зохиож, бүрээ бөмбөрөө нижигнүүлэн, туг далбаа барьж хувьсгалд уриа лоозон цууриатуулан явах, сургуульд элсээгүй ядуу ардын хөвгүүд охидод эрдэм соёлын ач тусыг танин мэдүүлэх зэрэг олон хэлбэрийн ажил зохиож байжээ. 30-аад оноос улс даяар соёлын довтолгоон эхлэхэд "бичиг үсэгт сургах пионерийн аян " өрнөж "ном унших гэр" бичиг үсэгт сургах бүлгэм, дугуйлан түр сургуульд залуучууд, пионер, сурагчид багшаар ажиллаж эхэлжээ. зөвхөн 1930-1931 оны хичээлийн жилд "бичиг үсэгт сургах аянд " эвлэлийн арван мянга шахам, пионерийн хоёр мянгаад гишүүд ажиллаж байв. 1930-аад оны үеэс багачуудыг пионерт хүндэтгэлтэй элсүүлэх болж, баяр ёслол, тэмдэглэлт өдрийг ёслон өнгөрүүлэх, тоглоом, дуу бүжиг, хөгжим сургах, экскурс, биеийн тамирын уралдаан тэмцээн зохиохын зэрэгцээ жимс, мөөг, цай, эмийн ургамал, хаягдал ноос түүх, төмөр цуглуулах зэрэг ажилд пионер сурагчид идэвхтэй оролцож байв. 1939 онд Монголын өсвөрийн пионерйин шинэ тангарга зохиогдож түүнд <Пионер би фашистын түрэмгийлэгчдийг үнэн голоосоо занан үзэх бөгөөд Эх орноо хамгаалах их хэрэгт өөрийн биеийг цуцалтгүйгээр бэлтгэн байхыг бидний энх жаргалын төлөө амиа өгсөн баатар тэмцэгчдийн нэрээр тангараглана. Тэдний цус пионер миний галсуг, манай улаан туг дээр дүрэлзэн байгааг бид мөнхөд санан дурсана.> гэж пионерууд гар өргөн андгайлдаг байв. Пионерийн байгууллагын билэг тэмдэг, онцлог Д.Сүхбаатарын нэрэмжит МПБ-ийн билэг тэмдэгт "Пионер" гэдэг нэр, уриа, дуудлага, тангараг, чин эрмэлзэл, туг, бүлгийн дарцаг, ёсолгоо, улаан бүч,тэмдэг, пионерийн хамт олны нэрэмжит цол зэрэг багтана. Пионерийн байгууллагын туг, улаан бүч тэмдэг бүлгийн дарцаг зэрэг зарим бэлэг тэмдэг нь пионерийн онцлогийг нэгэн адил төлөөлнө. Пионерийн онцлогт бүрээ, бөмбөр, пионерийн байгууллагын шагнал, ёслолын дүрэмт хувцас, идэвхитний ялгах тэмдэг, улс, аймаг, хотын чанартай пионерийн арга хэмжээний дурсгалын тэмдэг орно. Пионерийн бэлэг тэмдэг, онцлог нь пионерийн ажил үйлсийн хувьсгалт бадрангуй шинж чанар, МАХН-ийн үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байх үзэл санаа агуулдаг.

Пионерийн дуу

Бүхий олон багачуудаа

Бүрхсэн улаан цэцэрлэгтээ

Бүрийн шинээр үүссэн

Бүжиг наадмаар наадацгаая, бэлхэн ээ!

Ариун улаан цусандаа

Ардынхаа хувьсгалыг шингээж

Ариун уураг тархиндаа

Ардын боловсролыг хөгжүүлье, бэлхэн ээ!

Шинэхэн улаан бүчийг

Салхины зүгтээ хийсгэнэ

Шинэхэн өсвөрийн багачуудаа

Сэтгэлийн үзүүрийг хөдөлгөнө, бэлхэн ээ!

Баг алаг бөмбөр нь

Пар пар дугарахын хамтаар

Багачууд хүүхэд бүгдээрээ

Баяр цэнгэлийг хөдөлгөнө, бэлхэн ээ!

Арьсан бөмбөгийг бөмбөрүүлээд

Асар тоглохын хамтаар

Алсын их улирлыг

Авцгаах багачууд мөнөө бид, бэлхэн ээ!

Бэлтгэн нэгдэж жагссан

Багачууд, хүүхэд бүгдээрээ

Биелсэн эрдэмд боловсоч

Баатар хувьсгалыг залгамжилья бэлхэн ээ!