Пипетик

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Пипетик бол тодорхой эзэлхүүн бүхий шингэнийг зөөвөрлөх зориулалтаар ашиглагддаг лабораторын хэрэгсэл юм.

Хэрэглээ болон хувилбарууд[засварлах]

Пипетикийг хими болон молекул биологийн судалгаа, мөн анагаахын шинжилгээнд өргөн хэрэглэдэг. Пипетик төрөл бүрийн зориулалтаасаа хамааран өөр өөр нарийвчлал бүхий олон янзын загваруудтай байдаг. Тухайлбал дан энгийн шилэн пипетикээс эхлээд тохируулагч багтаамжтай болон электрон пипетикүүд хүртэл байдаг. Пипетик нь шингэн агуулдаг тасалгааныхаа дээд талд вакуум үүсгэх замаар ажилладаг бөгөөд вакуумаа суллах замаар шингэнийг соруулж мөн дусаадаг.

1-ээс 1000 µл хүртэл эзэлхүүнтэй шингэнийг дусаах хүчин чадалтай пипетикүүдийг микропипетик гэдэг бол түүнээс дээш эзэлхүүнтэй шингэнийг дусаадаг пипетикийг макропипетик гэдэг.

Шилэн пипетик[засварлах]

Жинхэнэ пипетикийг шилээр хийдэг. Энэ пипетикийг химийн лабораторит усан уусмалд түгээмэл хэрэглэдэг. Ийм хоёр төрлийн пипетик байдаг. Нэг нь том бөмбөлөгтэй бөгөөд ганцхан эзэлхүүн дээр тохируулагдсан байдаг. Ихэвчлэн 10, 25, 50 мл-ийн эзэлхүүнтэй. Нөгөө төрөл нь шулуун ханатай бөгөөд тухайлбал 0.5 мл-ийн хуваарь бүхий 5 мл-ийн эзэлхүүнтэй байх жишээтэй. Тогтмол эзэлхүүнтэй пипетикүүд нь илүү нарийвчлалтай ба ± 0.1 эсвэл 0.2 мл-ийн алдаатай байдаг.

Бүлүүр бүхий агаарын даралтат пипетик[засварлах]

Оксфордын дан сувагт пипетик
Гилсон микропипетикийн багц

Эдгээр пипетик нь хамгийн нарийвчлал бүхий пипетик юм. Эдгээрийг химичид өргөн хэрэглэхээс гадна биологийн шинжилгээнд ч мөн түгээмэл хэрэглэдэг. Хуванцар хошуунууд нь усан уусмалуудад тохиромжтойгоор зохион бүтээгдсэн ба харин органик уусмалуудад зохимжгүй бөгөөд хуванцарыг уусгах магадлалтай байдаг.

Энэ төрлийн пипетикүүд нь бүлүүрийн тусламжтай агаарыг соруулах замаар ажилладаг. Агаар нэвтрэх боломжгүй хоолой дотор метал эсвэл шаазан бүлүүрийг ашиглан вакуум үүсгэдэг. Тусгай товчлуурын тусламжтай бүлүүрийг дээш хөдөлгөх үед бүлүүрийн үүсгэсэн хоосон зайд вакуум үүсдэг. Улмаар хошуун доторх агаар дээш бүлүүрийн үүсгэсэн вакуумд сорогдон орж оронд нь хошуун дотор шингэн дүүрнэ. Улмаар сорогдсон шингэнийг зөөвөрлөх болон өөр газар дусаадаг.

Ариутгал халдваргүйтгэлийн техникийн тусламжтай шингэнийг пипетиктэй хүрэлцэхээс сэргийлдэг. Соруулсан шингэнийг зөвхөн нэг удаагийн пипетикийн хошуунаас дусаах бөгөөд энэхүү хошууг нь дусаалт эсвэл зөөвөрлөлт бүрт солих боломжтой. Хошуу салгагч товчлуурын тусламжтай хошууг пипетикээс зайлуулах боломжтой бөгөөд энэ нь хэрэглэгчид хошуунд хүрэлтгүйгээр түүнийг салгах ба улмаар аюулгүйгээр зохих хаягдалын саванд хийн устгах боломжыг олгодог.

Тусгай товчлуурыг дарж шингэнийг соруулах болон дусаах үйлдлийг хоёуланг нь гүйцэтгэдэг. Ердийн пипетик ажиллагаанд пипетикийн товчлуурыг эхлээд агаарт дарж улмаар хошууг зөөвөрлөх шингэнд дүрж товчлуурыг ажим суллана. Ингэснээр шингэнийг хошуунд соруулж авна. Улмаар багажыг хүссэн дусаах газартаа аваачин хэрэглэнэ. Тусгай товчлуурыг дахин дарж шингэнийг хошуунаас дусаана. Тохируулагч эзлэхүүнтэй пипетикт тухайн хошуунд соруулж авсан шингэний эзлэхүүнийг тохируулж болох бөгөөд загвараасаа хамааран үүнийг мушгих эсвэл бусад төрлийн механизмуудын тусламжтай гүйцэтгэж болно. Зарим пипетикүүд нь жижигхэн цонхтой байх бөгөөд түүгээр тухайн сонгон авсан эзлэхүүний хэмжээг харуулж болдог.

Ишлэл[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Wikimedia Commons has media related to Pipette.
Wiktionary
Wiktionary: pipette – Энэ үгийг тайлбар толиос харна уу