ПланетСолар Нарны зайн усан онгоц

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
ПланетСолар усан онгоц
PlanetSolar Frontansicht.jpg
PlanetSolar Solarpanele.jpg

ПланетСолар нь одоогоор дэлхийд хамгийн том хэмжээтэй нарны эрчим хүчээр явдаг катамаран ангиллын усан онгоц бөгөөд 2010 оны 3 сарын 31-нд анх далайд гарснаасаа хойш нийт 22000км (2013 оны 9 сарыг хүртэл) далайд аялжээ. [1] Энэ усан онгоцыг Шинэ Зеландын ЛомоОшин Дизайн компанид бүтээж, Германы Найрим Яакту компани угсарчээ, нийт зардал 15 сая евро.[2]

ПланетСолар нь дэлхийг тойрох болон Атлантын далайг нарны зайгаар түргэн гатлах дэлхийн хэд хэдэн дээд амжилтийг тогтоож чадсан юм.

Онгоцны үзүүлэлт[засварлах]

Эзлэхүүн 85 метр тонн, хурд 26км/ц буюу 14нот, урт 31м, өргөн 15м, 60квт-ын 2 цахилгаан хөдөлгүүр ба 10квт-ын 2 цахилгаан хөдөлгүүртэй, нарны хураагуур хавтангийн бүрдэл 38000ш, нарнаас хураасан цэнэгийг хөлгийн доод талд хөвөгч гол 2 сууриний хэсэгт 8,5 тн лити-ион зайд хураадаг, багийн гишүүд 6-11.

Дэлхийг тойрсон адал явдлууд[засварлах]

ПланетСолар хөлөг нь дэлхийг тойроход бага зэрэг техникийн бэрхшээлүүд нарны хавтангаа цөөнийг нь замд солих, нэг хөдөлгүүрээ Австралийн хажууханд салгаж засварт оруулах гэх мэт саадтай тулгарсан. Харин буцаж анхны цэгтээ хүрэхийн өмнө Мороккагийн наах нь Суэцийн сувгаар дайрахад замд дайралдах олон далайн дээрэмчдээс хамгаалж 5 хүнтэй бүрэн зэвсэглэсэн бие хамгаалах багийг хөлөг дээрээ хэд хоногоор хөлсөлж байлгаж хөлгийнхөө эргэн тойронд өргөст тор зүүж хамгаалж байж сувгийг нэвтэрчээ.


Эшлэл[засварлах]

Гадаад холбоос[засварлах]