Плутони 238

Плутони 238 метал дотроосоо үүсэх альфа цацрагийнхаа халуунд улайссан байгаа нь
Плутони 238 метал дотроосоо үүсэх альфа цацрагийнхаа халуунд улайссан байгаа нь

Плутони 238 (Pu-238, 238Pu, Пу-238) нь плутоний цацраг идэвхит изотоп ба 87,7 жилийн хагас задралын хугацаатай метал бөгөөд хүчтэй альфа цацаргагч юм. Плутони 238 нэвтрэмтгий гамма цацраг бараг гаргаддаггүй учир төрөл бүрийн цөмийн цахилгаан үүсгүүрүүдэд (РЦЦҮ) түлш болгож ашиглагддаг, 1 грамм нь 0,5 ваттын дулааны эрчим хүч ялгаруулдаг. Пу-238-ийг анх 1941 онд эрдэмтэн Гленн Сиборг Уран-238-ийг дейтроноор бөмбөгдөж Нептун-238-ийг гаргаж авч тэр нь цааш задарч Пу-238 болсон. Пу-238 нь уран-234 болж задардаг мөн цааш тугалга-206 болж задарна.