Полони

Шинж чанар
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаар Полони, Po, 84
Цуваа Металл
Бүлэг, үе, блок 16, 6, p
Гадаад байдал мөнгөлөг
CAS дугаар 7440-08-6 (209Po)
Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ 2,1 · 10−11 ppm[1]
Атомын шинж чанар [2]
Атом масс 209,98 u
Атомын радиус (тооцоолсон) 190 (135) пм
Ковалент радиус 140 пм
Ван дер Ваальсын радиус 197[3] пм
Электрон бүтэц [Xe] 4f14 5d10 6s2 6p4
1. Ионжилтын энерги 812,1 кЖ/моль
Физикийн шинж чанар [2]
Бодисын төлөв хатуу
Талстын полиморфизм α-Po, β-Po
Талст бүтэц куб оронт торын бүтэцтэй, (α-Po)
ромбоэдри(β-Po)
Нягт 9,196 г/см3
Хайлах цэг 527 K (254 °C)
Буцлах цэг 1235 K (962 °C)
Молийн эзлэхүүн 22,97 · 10−6 м3/моль
Ууршилтын дулаан ≈ 100 кЖ/моль
Хайлах дулаан ≈ 13 кЖ/моль
Цахилгаан дамжуулалт 2,5 · 106 A/(В · м)
Дулаан дамжуулалт 20 Вт/(м · К)
Химийн шинж чанар [2]
Исэлдэлтийн төлөв байдал (−2), 2, 4, 6
Оксид (суурь) PoO2 (амфотер)
Хэвийн потенциал 0,37 В (Po2+ + 2 e → Po)
Цахилгаан сөрөг чанар 2,0 (Паулын скала)
Изотопууд
Изотоп ИХ t1/2 ЗТ ЗЭэВ) ЗБ
208Po {син.} 2,898 a α 5,215 204Pb
ε 1,401 208Bi
209Po {син.} 103 a α 4,879 205Pb
ε 1,893 209Bi
210Po 99,998 % 138,376 d α 5,307 206Pb
211Po 5 · 10−10 % 0,516 сек α 7,595 207Pb
211мPo {син.} 25 s α 9,057 207Pb
ИШ 1,462 211Po
212Po 2·10−12 % 304 нсек α 8,78 208Pb
212мPo {син.} 45,1 сек α 11,8 208Pb
ИШ 2,922 212Po
213Po {син.} 4 µсек α 8,5 209Pb
214Po 1 · 10−9 % 164 микросек α 7,69 210Pb
215Po 7 · 10−10 % 1,781 мсек α 7,526 211Pb
β 0,721 215At
216Po 1 · 10−6 % 0,15 сек α 6,78 212Pb
217Po {син.} 2 α 6,7 213Pb
218Po 1,6 · 10−3 % 3,05 мин α 6,115 214Pb
β 0,260 218At
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг: [4]
Зэрэглэл алга
АТ-фразын жагсаалт H: дээш үзэх
P: дээш үзэх
Цацраг идэвхт задрал
Цацраг идэвхт элемент
Цацраг идэвхт элемент

Цацраг идэвхт элемент
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Полони (Англи: Polonium) нь атомын дугаар 84 бүхий химийн элемент бөгөөд тэмдэглэгээ нь Po. 1898 онд Мари Склодовска-Кюри, Пьер Кюри нар нээжээ. Ховор, өндөр цацраг идэвхтэй металлоид[5], химийн шинжээрээ висмут[6] болон теллуртай маш төстэй бөгөөд ураны хүдэрийн агууламжид тохиолдоно. Полониг сансрын хөлгийг халаах зорилгоор судалгаа шинжилгээний ажилд ашиглаж байна. Тогтвортой биш тус элементийн бүх изотопууд цацраг идэвхтэй.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Элементүүдийн үелэх системийн VI бүлгийн элементүүд полонигоор дуусдаг. Түүнийг 1898 онд Мария Сколодавская Кюри ураны давирхайны хүдрээс нээжээ. Латинаар “Полона”- буюу Польш гэсэн үг бөгөөд эрдэмтэн Мари Кюрид хүндэтгэл үзүүлэн тус элементийг Полони гэж нэрлэжээ.

Шинж чанар[засварлах | кодоор засварлах]

Полони зөөлөн, мөнгөлөг саарал өнгөтэй металл (254 градуст хайлж, 962 градуст буцалдаг). Түүний бүх изотоп нь цацраг идэвхитэй. Хамгийн урт настай нь 209 Po хагас задарлын үе 102 жил. Полони нь идэвхтэй металл бөгөөд давсны хүчилтэй устөрөгч ялгаруулан урвалд ордог.

Po+2HCl=PoCl2+H2

Урвалын үр дүнд үүссэн полонийн (II) валенттай хлорид (улаан өнгөтэй уусмал) нь полонийн (IV) валенттай хлорид (Хүрэн шар өнгөтэй уусмал) болтлоо исэлддэг. Полонийн изотоп 210 Po-г сансрын аппаратын атомын батерейд энергийн эх үүсвэр болгон ашигладаг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Полони – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Полони – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Harry H. Binder: Lexikon der chemischen Elemente, S. Hirzel Verlag, Stuttgart 1999, ISBN 3-7776-0736-3.
  2. Die Werte für die Eigenschaften (Infobox) sind, wenn nicht anders angegeben, aus www.webelements.com (Polonium) entnommen.
  3. Manjeera Mantina, Adam C. Chamberlin, Rosendo Valero, Christopher J. Cramer, Donald G. Truhlar: Consistent van der Waals Radii for the Whole Main Group. In: J. Phys. Chem. A. 2009, 113, S. 5806–5812, doi:10.1021/jp8111556.
  4. Энэ элементэд нэг бол түүний хор хөнөөлийн тухай найдвартай эх сурвалж бүхий материал олдоогүй эс бөгөөс түүний аюулын зэрэглэлийг тогтоогоогүй байна.
  5. "Chemical Elements.com - Metalloids". Retrieved 2009-05-05.
  6. "Polonium". Retrieved 2009-05-05.