Пол Жорж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Пол Жорж

Пол Жорж (англ. Paul George, 1990 оны тавхоёрдугаар сарын 2-нд Калифорни мужийн Палмдейл хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Индиана Пэйсерс багийн довтлогч, довтлогч-хамгаалагч юм. Фресно коллежийн багаас 2010 оны драфтын арваар шалгарч Индиана Пэйсерс элссэн ажээ. 2013 оны есдүгээр сарын 25-нд Жорж багтайгаа гэрээгээ сунган[1] 2014 оноос эхлэн "5/30" цалингийн тогтолцоотой 90 сая долларын гэрээ байгуулсан билээ.[2] Түүний тоглолтын өндөр үзүүлэлт нь лигийн дунджаар 17.4 оноо, 7.6 самбараас бөмбөг авалт, 4.1 дамжуулалт, 140 бөмбөг таслалт, 50 шидэлт зогсоосон байдаг байна.[3]

Биеийн үзүүлэлт[засварлах]

  • Өндөр — 203 см
  • Жин — 97 кг
  • Өмсгөлийн дугаар — 24

Эшлэл[засварлах]

  1. Pacers Sign Paul George to Contract Extension. NBA.com. Turner Sports Interactive, Inc. (September 25, 2013). September 25, 2013-д хандсан.
  2. Report: Paul George, Pacers finalizing five-year max contract. NBCSports.com (September 22, 2013). September 25, 2013-д хандсан.
  3. "Paul George wins Most Improved", ESPN.com, April 23, 2013 Archived from the original on April 23, 2013. 

Холбоос[засварлах]