Пол Мартин

Пол Мартин
КанадКанад Канадын 21 дэх ерөнхий сайд
Албан тушаал хашсан
2003 оны 12 сарын 12 – 2006 оны 2 сарын 6
MonarchII Элизабет
DeputyАнн Маклеллан
ӨмнөхЖан Кретьен
ДараахСтивен Харпер
КанадКанад Канадын 34 дэх сангийн сайд
Албан тушаал хашсан
1993 оны 11 сарын 4 – 2002 оны 6 сарын 2
Ерөнхий СайдЖан Кретьен
ӨмнөхЖилл Луйзелл
ДараахЖон Мэнли
Канадын Кэбэк мужийн эдийн засгийн хөгжлийн агентлагийг хариуцсан сайд
Албан тушаал хашсан
1993 оны 11 сарын 4 – 1996 оны 1 сарын 24
Ерөнхий СайдЖан Кретьен
ӨмнөхЖан Шаре
ДараахЖон Мэнли
Member of the Канадын Parliament
for Ласалл-Эмар
Албан тушаал хашсан
1988 оны 11 сарын 21 – 2008 оны 10 сарын 14
ӨмнөхКлод Лантье
ДараахЛиз Зарак
Хувийн мэдээлэл
Төрсөн
Пол Эдгар Филипп Мартин

1938 оны 8 сарын 28 (1938-08-28) (85 настай)
Онтарио, Виндсор
Улс төрийн намЛиберал Нам
Эхнэр, НөхөрШейла Мартин
Хүүхэд3 хүү (Пол, Жэйми, Дэвид)
ResidencesКэбэк, Монреаль
Алма матерГэгээн Майклын коллеж
Торонтогийн их сургууль
ProfessionХуульч, бизнесмэн
Гарын үсэг
Вэб сайтPaulMartin.ca

Пол Эдгар Филипп Мартин, PC, CC (Англи: Paul Edgar Philippe Martin, 1938 оны 8 сарын 28-нд төрсөн) буюу Бага Пол Мартин (Англи: Paul Martin, Jr.) нь Канадын улс төрч, тус улсын 21 дэх ерөнхий сайд, Канадын Либерал Намын дарга асан хүн юм.

2003 оны 11 сарын 14-нд Мартин Жан Кретьенээс Либерал Намын удирдагчийн албан тушаалыг хүлээн авч, улмаар мөн оны 12 сарын 12-нд ерөнхий сайд болжээ. 2004 оны сонгуулийн дараа түүний удирдсан Либерал Нам хамгийн олон суудалтай намын байр сууриа хадгалж чадсан ч парламентын суудлын олонхийг авч чадалгүй, цөөнхийн засгийн газар байгуулав. Парламент дахь дэмжлэг муутай байсан түүний засгийн газарт итгэл үл үзүүлэх шийдвэрийг парламент гаргаснаар 2006 оны сонгуулиар тэргүүлэх намын байр сууриа Консерватив Намд алдаж, Стивен Харпераар удирдуулсан цөөнхийн засгийн газар бүрджээ. Уг сонгуулийн дараа Мартин 3 сарын 18-нд намын даргын суудлаа сунгаанд ялсан Стефан Дионд шилжүүлжээ.

Мартин 1988 оноос Монреалийн Лазалл-Эмар тойргийг төлөөлөн парламентад суух болсон бөгөөд 2008 онд улс төрийг орхих хүртлээ парламентын гишүүнээр ажилласан юм. Тэрээр 1993 - 2002 онд сангийн сайдаар ажиллахдаа Канадын засгийн газрын санхүүгийн бүтцэд маш олон өөрчлөлт хийж, нийгмийн үйлчилгээ зэрэгт шинэчлэл хийсэн түүний бодлого тус улсын төсвийн архаг алдагдлыг бууруулахад шууд нөлөө үзүүлсэн билээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Paul Martin – Викимедиа зураг, бичлэг, дууны сан