Португал

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Португал Улс
República Portuguesa
Далбаа Сүлд
Дуулал: порт. A Portuguesa
"Португал хүн"
Нийслэл
(ихийн их хот)
Лисбоа
Албан ёсны хэл Португал
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл Миранд
Угсаатны
бүтэц
 (2007)
96.87% Португал
3.13% бусад
Төрийн хэлбэр ба засаг баригч Нэгдмэл парламентийн бүгд найрамдах улс
 -  Ерөнхийлөгч Анибал Каваку Силва
 -  Ерөнхий сайд Педру Пасуш Коэлью
Түүхэн товчоо
 -  Хошуу үүсчээ 868 он 
 -  Вант улс үүсчээ 1139 он 
 -  Леоноос тусгаар тогтножээ 1143 он 
 -  Испаниас жинхэнээр салж тусгаар
тогтнол сэргэсэн
1668 оны 2 сарын 13 
 -  Бүгд найрамдах
улс болсон
1910 оны 10 сарын 5 
Нутаг дэвсгэр
 -  Талбай 92,090 км2 (110)
 -  Үүнээс: Ус (%) 0.5
Хүн ам
 -  Тооцоо (2011) 10,570,803[1] (77)
 -  Тооллого (2011) 10,561,614[2] 
 -  Нягтрал 115 хүн/км2 
ДНБ (ХАЧ) 2011 оны тооцоо
 -  Нийт $247.310 тэрбум[3] (49)
 -  Нэг хүнд $23,204[3] (42)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт $229.336 тэрбум[3] (38)
 -  Нэг хүнд $22,699[3] (34)
ОТББИ (2009) 33.7[4] 
ХХИ (2011) 0.809[5] (дээд) (41)
Мөнгөн тэмдэгт Евро (€) (EUR)
Цагийн бүс +0
Замын хөдөлгөөн баруун
Интернетийн АДН .pt
Утасны дугаар +351

Бүгд Найрамдах Португал Улс (порт. República Portuguesa) нь баруун өмнөд Европ, Иберийн хойгт Испанитай хил залган орших улс юм.

Баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгддэг ба Атлантын далай дахь Азор, Мадейра олтригууд Португалийн нутаг болно. Португал орны 92,090 хавтгай дөрвөлжин км нутагт 10,570,803 хүн ам оршин суудаг. Хүн ам нь Атлантын далайн эргээр хоёр том хот руугаа шахан нягтран суурьшсан байдаг. Хоёр том хотынх нэг нь 547,631 хүн амтай нийслэл Лисбоа (орос. Лиссабон), нөгөөх нь Порту юм. Хүн амын үнэмлэхүй олонх нь Португалчууд, дийлэнх олонх нь Христийн шашинтан (түүнд дотроо Католик) юм.

15-16-р зууны далайд гарч шинэ газар нээх аянд Португалынхан оройлжээ. Ингэснээр Португал нь Өмнөд Америк, Африк, Ази, Номхон далайд нутагтай далайн гүрэн болж байв. 19-р зуунд хамгийн том гадаад эзэмшил Бразил орон тусгаар тогтносноор Португалын хүч буурсан. Эзэмшлээсээ хамгийн сүүлд 1999 онд Макаог Хятадад шилжүүлэн өгч байлаа.

Португал нь амьдрах таатай орчин бүрэлдсэн, ХХИ-ээр дээд ангилалд багтах, даяарчлагдсан, дайнгүй, ЕХ, НҮБ, Латин хэлт орнуудын холбоо, ЭЗХАХБ, НАТО, Евробүс, Шенгений гэрээ зэрэг олон улсын байгууллага, гэрээг анх байгуулалцсан, гишүүн орон нь юм.

Агуулга

[засварлах] Түүх

Гол өгүүлэл: Португалын түүх

[засварлах] Газарзүй

Португалын газрын зураг
Алгарве эрэг

Исландыг эс тооцвол Европын хамгийн баруун захад оршино. Иберийн хойгийн баруун хэсэгт, хойноос урагш сунасан хэлбэртэй байрлана. Мөн Азорын арлууд, Мадейрын арлууд тус улсад харьяалагдана.

Хамгийн өндөр цэг нь Азорын арлуудын Пико арал дахь Пико галт уул (Montanha do Pico) бөгөөд далайн түвшнээс дээш 2351м өргөгдсөн. Эх газрын Португалын хувьд нутгийн хойд хэсэгт орших Эстрелагийн нурууны ноён оргил 1991м өндөр болно.

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Portugal - зураг, дуу, бусад юмс

[засварлах] Эшлэл

  1. Pordata, "Base de Dados Portugal Contemporâneo". Accessed on December 16, 2011.
  2. http://www.ine.pt/scripts/flex_v10/Main.html
  3. 3.0 3.1 3.2 3.3 Portugal. International Monetary Fund. 6 May 2011-д хандсан.
  4. Gini Index. Instituto Nacional de Estatística. 14 July 2011-д хандсан.
  5. Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр