Преах Вихеар сүм

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Преах Вихеар сүм*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Phoukrisharjuna.jpg
Шива Аржунтай тулалдаж буй нь. тотгоны чимэглэл
Улс Flag of Cambodia.svg Камбож
Төрөл Соёлын
Шалгуур i
Дугаар 1224
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2008  (32-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Преах Вихеар сүм буюу Прасат Преах Вихеар (англ. Prasat Preah Vihear) нь умард Камбожийн Преах Вихеар мужийн Донграк ууланд буюу дорнод Тайландын Сисакет мужийн Кантаралакийн хилийн ойролцоо орших 525 м өндөр хадан цохионы оройд байгуулсан Кхмер сүм юм. 1962 онд уг сүмийг эзэмших талаар Тайланд, Камбож улсуудын хооронд маргаан дэгдэж, Олон улсын шүүхэд хүрч, Камбожийн талд шийдэгдсэн байна. Уг сүм нь Кхмер эзэнт гүрний урт удаан 600 жилийн турш барьж байгуулсан олон зуун метр үргэлжлэх цуваа хэлбэрийн олон тооны сүмүүдийн цогцолбор гайхамшигт архитектур билээ. Анхны сүмийг IX зууны үед баригдсан бөгөөд Хинду шашных байсан бол сүүл рүүгээ буддизмын сүмүүдийг барих болжээ.


Кхмер эзэнт гүрний оюун санааны амьдралын түлхүүр төв, үе залгамжлах хаадын өөрсдийн онцлогтой байгуулсан сүмүүдийн гайхалтай зохицол юм. Преах Вихеарын Кхмер сүмүүд нь умараас өмнийг чиглэсэн 800 метр урт, тэгш өнцөгт хэлбэртэй байрласан байдаг. 2008 онд Тайландын засгийн газрын гомдлыг үл хэрэгсэн Прасат Преах Вихеарыг бусад 26 сүмийн хамтаар ЮНЕСКО-ын дэлхийн өвд багтсан байна.

Гадаад холбоосууд[засварлах]