Програмчлал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Компьютерийн програмчлал буюу програмчлал нь програмчлалын хэлээр компьютер программыг бичих, шалгах, сахих процесс юм. Энэ нь програмын хэл ашиглан алгоритм зохиох арга юм.

Зохиосон алгоритмыг гүйцэтгэгч нь компьютер. Тэгвэл үг ба график дүрслэлийн аргаар илэрхийлсэн алгоритмыг компьютер “ойлгохгүй”. Учир нь компьютер аливаа мэдээллийг дүрслэх өөрийн гэсэн хэлтэй. Түүгээр нь илэрхийлсэн мэдээллийг л “ойлгоно”. Ийм компьютерын хэл дээр зохиогдсон алгоритмыг програм, харин програм зохиох процессыг програмчлал хэмээн нэрийддэг.

Ийм кодын “хоёр талд” хэрэглэгч, компьютер хоёр “сууж” байх бөгөөд компьютер уг кодыг логик элементүүдийн дараалал мэтээр шууд “уншиж” байхад хэрэглэгч бол уг кодыг мэдээлэл болгон тайлж уншина. Эсрэгээр мөн мэдээллээ кодлон “бичнэ”. Үүнийг програмчлал гээд байгаа.

Програмчлалын хэлүүд[засварлах]

Гол өгүүлэл: Програмчлалын хэл

Програм зохиож буй хүндээ хэр ойлгомжтой байна вэ, эсрэгээр, компьютертээ мөн хэр ойлгомжтой байна вэ гэдгээр нь:

  • Доод төвшний програмчлалын хэл (Low-level programming language)
  • Дээд төвшний програмчлалын хэл (High-level programming language)

хэмээн ангилдаг. Энэ нь боломжит олон ангиллуудын түгээмэл нэг хувилбар гэдгийг хэлэх хэрэгтэй.