Програмчлалын хэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Програмчлалын хэл гэдэг нь тооцоолох электрон Машин (цаашид машин гэж явна) буюу компьютер дээр хийгддэг тооцон бодох үйлдлийг илэрхийлэх чадвар бүхий, машин уншихад (ойлгох) зориулсан зохиомол хэлийг гэнэ. Програмчлалын хэлийг ашиглан машины үйлдлийг хийх, алгоритмыг нарийвчлан гаргах, хүний харилцааны нэг хэлбэрийг тодорхойлох програм зохиож болно.

Ихэнхи програмчлалын хэл өөрийн гэсэн синтакс болон семантикстай байдаг. Учир нь компьютерт маш нарийн тодорхойлсон заавар шаардлагатай байдаг. Нэг хэсэг хэлийг баримтаар тодорхойлдог (жишээ нь, ISO Стандарт) байхад, үлдсэн нь хэрэгжүүлэлтэд тулгуурласан (Перл гэх мэт) байна.

Анхны програмчлалын хэлийг компьютер бий болохоос өмнө автоматжуулсан нэхмэлийн машин, төгөлдөр хуур тоглуулагч зэрэг төхөөрөмжийг удирдахад зориулан зохион ашигладаг байжээ. Үүнээс хойш хэдэн мянган өөрийн гэсэн онцлогтой програмчлалын хэлнүүд компьютерын салбарт [1] зохиогдсон бөгөөд одоо жил бүр нэмж зохиогдсоор л байна.

Тооцоолол хийдэггүй хэлнүүд болох markup language-ийн HTML болон formal grammar-ийн BNF-ийг програмчлалын хэл биш гэж ерөнхийдөө үздэг. Зарим үед програмчлалын хэлийг эдгээр тооцоолол хийдэггүй хэлний (суурь) дотор буюу хамтатган бичих боломжтой байдаг.


Эшлэл[засварлах]

  1. As of May 2006 The Encyclopedia of Computer Languages by Murdoch University, Australia lists 8512 computer languages.