Процессор хуваарилалт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Процессор хуваарилалт:[засварлах]

Хэрэв квант буюу ноогдлын хэмжээ маш жижиг (1 millisecond) бол RR (round robin) буюу тойруулан зурах арга процессор хуваарилалт гэж нэрлэгдэх ба (онолоор бол) бодит процесс дээр 1/n хурдтай ажиллаж n процесс бүр өөрийн процесстэй байх үзэгдлийг үүсгэдэг. Энэ арга нь процессорын арван гадаад байгууламж нь зөвхөн техник хангамжийн нэг бүрдэл хэсэг болон регистрийн арван бүрдэл хэсэгтэй хамт Control Data Corporation (CDC) техник хангамжийг хэрэгжүүлэхэд ашиглагддаг. Техник хангамж нь регистрийн нэг л бүрдэл хэсэгт зориулан нэг л команд (instruction) биелүүлдэг[1].

Ноогдол нь хэрэглэгч эсвэл бүлгийн гишүүдийн хувьд дискний зай ба/эсвэл файлуудын тоог файлын систем тус бүрийн хувьд хуваарилж хязгаарлах боломжийг бүрдүүлэх үйлдлийн системийн нэг нэмэлт боломж юм. Энэ нь дурын нэг хэрэглэгч эсвэл бүлэг хэрэглэгчдийн хуваарилж болох эх үүсвэрүүдийг хязгаарлах шаардлагатай цаг хуваалцах систем дээр ихэвчлэн хэрэглэгддэг. Энэ нь нэг хэрэглэгч эсвэл бүлэг хэрэглэгчид бүх байгаа дискний зайг хэрэглэхээс хамгаалдаг юм.

Зураг 1. Processor sharing example off Windows 7

Өөрийн ноогдлын эхлүүлэлтэд сайн хяналт тавихад хэрэгтэй нэмэлт тохиргооны хувьсагчууд байдаг. Ердийн үед ачаалалтын үеэр файлын систем бүрийн ноогдлын бүрэн бүтэн байдал quotacheck програмаар шалгагддаг. Quotacheck боломж нь ноогдлын мэдээллийн бааз дахь өгөгдөл файлын систем дээрх өгөгдлийг зөв тусгаж байгаа эсэхийг шалгаж байдаг. Энэ нь хугацаа их шаардсан процесс бөгөөд таны систем ачаалах хугацаанд мэдэгдэхүйц нөлөөлдөг. Хэрэв та энэ алхмыг алгасахыг хүсвэл энэ зорилгоор хувьсагчийг /etc/rc.conf файлд тохируулах хэрэгтэй. Төгсгөлд нь та файлын систем бүрийн хувьд дискний ноогдлуудыг идэвхжүүлэхийн тулд /etc/fstab файлыг засварлах хэрэгтэй. Энд та хэрэглэгч эсвэл бүлгийн ноогдлууд эсвэп хоёуланг нь өөрийн бүх файлын системийн хувьд идэвхжүүлэх боломжтой юм.

Файлын систем дээр хэрэглэгч бүрийн хувьд ноогдлуудыг идэвхжүүлэхийн тулд өөрийн ноогдлууд идэвхжүүлэхийг хүсэж байгаа файлын системийн хувьд /etc/fstab файлын харгалзах оруулгын options буюу тохируулгыг заах талбарт userquota тохируулгыг нэмж өгөх хэрэгтэй[2].

Жишээ нь: /dev/da1s2g /home ufs rw,userquota 1 2

Хэрэв та Windows 7 үйлдлийн систем ашигладаг бол My Computer-ийн Performance Options цонхны Advanced таб-ийг сонгоод процессор хуваарилалт (processor scheduling) болон санах ой ашиглалтыг (memory usage) Programs гэсэн сонголттойгоор ажиллаж байгааг шалгаж болно[3].(Зураг №1.)

Жишээ нь компьютерээ сервер зориулалттайгаар ашиглах нөхцөлд процессорыг Background services болгож, санах ой ашиглалтыг System cache (Зураг №1.) болгож өөрчлөнө. Энэхүү хэсгээс мөн системийн пэйж файлийн хэмжээ болон байршлийг өөрчлөн тохируулах боломжтой.

Зураг №2. Generalized Processor Sharing




















Ашигласан материал:[засварлах]