Пүрэвдоржийн Сэрдамба

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Пүрэвдоржийн Сэрдамба
Serdamba-mongo.jpg
Эрэгтэйчүүдийн Бокс
Төлөөлдөг улс: Монгол Монгол
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Пүрэвдоржийн Сэрдамба
Төрсөн огноо 1985.04.18
Төрсөн газар Монгол улс, Улаанбаатар
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Бээжин 2008 -48 кг
Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн
Алт Милан 2009 -48 кг
Хүрэл Баку 2011 -48 кг

Пүрэвдоржийн Сэрдамба 1985 оны 4-р сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 57 дугаар дунд сургуулийг төгссөн. Аав ээж, эгчийн хамт амьдардаг. Боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн. Үндэсний шигшээ багийн тамирчин. Тэмцээнд 48 кг, 51 кг-ын жингүүдэд тоглодог. Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолтой. 2008 онд Бээжингийн олимпоос -48 кг жинд мөнгөн медаль, 2009 онд Италийн Милан хотод зохиогдсон Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн.

Амжилтын товчоон[засварлах]

  • 2009 онд Монголын түүхэнд анх удаа Сонирхогчдын Боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс аварга болсон
  • 2008 онд Олимпод анх удаагаа оролцож Монголын түүхэнд анх удаа Боксын төрлөөр Олимпийн мөнгөн медаль хүртсэн
  • 2007 оны Ази тивийн аварга
  • Германы Халле хотод болдог Химийн цом тэмцээн, БНАСАУ-ын Пхеньян хотод болдог олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальтай. Улсын аварга.
  • Олимпийн эрх авсан тэмцээн: Казахстан улсын Астана хотод болсон Олимпийн эрх олгох олон улсын тэмцээний 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, Бээжин-2008 Олимпийн эрх авсан.

Мөн үзэх[засварлах]