Пүрэвийн Бүрэнтөгс

Пүрэвийн Бүрэнтөгс
Төрсөн өдөр1988 оны 4 сарын 7 (1988-04-07)
(одоо 35 настай)
Төрсөн газарМонгол улсын Увс
аймгийн Давст сум
Алдар цол
Бөхийн цолУлсын аварга
Дууддаг нутагУвс аймгийн Давст сум
Цол ахисан он жил
Улсын аварга2020
Улсын арслан2012
Аймгийн арслан2010
Аймгийн начин2008
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн2 (2012, 2020)
Шөвгөрсөн4 (2012, 2016, 2019, 2022)
2020-7-13-ны байдлаар мэдээлэв.

Пүрэвийн Бүрэнтөгс нь 1988 онд төрсөн.

Увс аймгийн Давст сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга юм.Увс аймгийн Давст сумаас анх 1981 онд Мядагийн Мөнгөн арслан цол хүртсэнээс хойш 21 жилийн дараа төрсөн арслан цолтон юм. Тэрээр 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, биеийн тамирын багш Бат-Очирын удирдлаган доор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. 2007 онд сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элсэн оржээ. Олимп дэвжээнд 4 жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болжээ.Мөн 192см өндөр

Амжилт[засварлах | кодоор засварлах]

  • 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч Аймгийн начин цол
  • 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
  • 2012 онд Улсын наадамд улсын аварга С.Мөнхбатаар дөрөв, улсын заан М.Өсөхбаяраар тав, улсын начин Э.Энхбатаар зургаа, улсын гарьд М.Баяржавхлангаар долоо, улсын арслан Г.Эрхэмбаяраар найм, улсын заан Д.Рагчаагаар ес даван түрүүлж Улсын арслан цол тус тус хүртсэн.
  • 2015 онд Улсын наадамд аймгийн арслан М.Еркебуланаар дөрөв, аймгийн арслан Б.Дэлгэрсайханаар тав, аймгийн хурц арслан А.Алтанхуягаар зургаа, улсын начин Н.Бхтзаяагаар долоо, улсын заан Ч.Санжаадамбаар 8 даван үзүүрлэсэн.
  • 2016 онд Улсын наадамд аймгийн харцага Д.Тогтохжаргалаар дөрөв, аймгийн хурц арслан Ц.Цэвэлсолномоор тав, аймгийн арслан Б.Баатарцолоор зургаа, аймгийн арслан Х.Гантулгаар долоо давж чимэг нэмсэн.
  • 2019 онд Улсын наадамд аймгийн арслан Д.Аззаяагаар дөрөв, аймгийг арслан Д.Бадамгараар тав, улсын өсөх идэр өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатаар зургаа давж чимэг нэмсэн.
  • 2020 онд Улсын наадамд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр дөрөв, улсын начин Б.Чимэдвандангаар тав, аймгийн арслан О.Мөнх-Эрдэнээр зургаа, аймгийн арслан Б.Бат-Оршихоор долоо, улсын заан Б.Пүрэвсайханаар найм, улсын аварга Н.Батсууриар ес даван түрүүлж Улсын аварга цол тус тус хүртсэн.
  • 2022 онд Улсын наадамд аймгийн начин Т.Дэчинжүрмэдээр дөрөв, улсын начин Л.Батзоригоор тав, аймгийн арслан Э.Нямаагаар зургаа, улсын начин Л.Лха-Очироор долоо, цэргийн хурц арслан М.Лхагвагэрэлээр найм давж шөвгийн дөрөвт үлдэн чимэг нэмсэн.

Үндэсний бөхийн амжилт[засварлах | кодоор засварлах]

Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2023 Улс 512 Улсын Аварга 3
2022 Улс 1024 Улсын Аварга 8 Бууршгүй Хүчит
2021 Цуцлагдсан Улсын Аварга Ковидоос болж тэмцээн цуцлагдсан
2020 Улс 512 Улсын Арслан 9 Улсын Аварга
2019 Улс 512 Улсын Арслан 6 Үнэн Зоригт
2018 Улс 512 Улсын Арслан 4
2017 Улс 512 Улсын Арслан 4
2016 Улс 1024 Улсын Арслан 7 Саруул Сайжрах
2015 Улс 512 Улсын Арслан 8 Үлэмж Бадрах
2014 Улс 512 Улсын Арслан 3
2013 Улс 512 Улсын Арслан 3
2012 Улс 512 Аймгийн Арслан 9 Улсын Арслан
2011 Улс 512 Аймгийн Арслан
2010 Аймаг 256 Аймгийн Начин 8 Аймгийн Арслан


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан