Пүсань хот
 |
| — өргөн хот — |
| Пүсань өргөн хот |
| • солонгос үсэг |
부산광역시 |
| • ханз үсэг |
釜山廣域市 |
| • 2000 оны галиг |
Busan Gwangyeoksi |
| • 1938 оны галиг |
Pusan Kwangyŏksi |
| • дуугаар монгол |
Пү саань куан ёг ший |
|
|
|
Өмнөд Солонгос орон дахь Пүсань нутаг |
| Улс орон |
Өмнөд Солонгос |
| Бүс, муж |
Ённам |
| Өргөн хот |
Пүсань |
| Дотроо (16) |
Нэр бүхий 15 дүүрэг, 1 хошуу |
| Газар нутаг |
767.35 км² |
| Хүн ам (тоол.) |
2010 онд 3,614,950 хүн |
| Нягт сийрэг |
2010 онд 4,723 хүн/км² |
| Ард түмэн |
үндсэндээ солонгос |
| Цугаараа |
Пүсанийхан |
| Цагийн бүс |
Солонгосын цаг (НЗНЦ+9) |
| Утасны дуг. |
+82 51 |
| Цахим газар |
busan.go.kr (солонгосоор) |
Пүсан (хэлний [н]-ээр төгсөх тул Пүсань, монгол үгийн дүрмээр Пүсаана гэж бичиж болно; бусад дүрэм, галиг, зүй тогтлоор Пусан, Бусан, Бүсан, Пусань, Бүсань гэж янз янзаар бичих нь ч бий; солон. 부산 пү-сан; англ. Busan; орос. Пусан) — 3.6 сая оршин суугчтай, Өмнөд Солонгосын хоёрдугаар их хот.[1] Албан ёсоор Пүсань куанёг-ши (부산광역시) буюу Пүсан өргөн хот гэх аймагтай тэнцэх нэгдүгээр зэргийн засаг захиргааны нэгж мөн. Энэхүү Пүсан өргөн хот буюу Пүсанд 767.35 км2 газар харьяалагдаж, дотроо 15 дүүрэг (кү), 1 хошуу (күнь) болж хуваагддагаас үзвэл уг байдлаараа хот, хөдөө аль аль газрыг багтаадаг ч хот гэж бичигдэх нутаг юмсанжээ. Хаяа залгаа Кимхэ, Янсан гэх мэтийг хотыг хамруулан тооцоход Пүсан хотын бөөгнөрөлд 4.4 сая хүн оршин сууж байгаа.[2] Солонгосын хойг, Солонгос, Өмнөд Солонгос гэх гурван янз газар орны хамгийн дорно-өмнөд, Японтой ойрхон Солонгосын хоолойн эрэг ирмэг өнцөг буланд Пүсан байдаг. Пүсаны боомт ачаа эргэлтээр Өмнөд Солонгостоо нэгт байх төдийгүй дэлхийд тавд эрэмбэлэгдэх хөл хөдөлгөөнтэй далайн боомт юм.[3] Хэдэн дүүргийг нь заагласан уул толгодтой ч гэсэн үндсэндээ хоёр голын (Накдун, Сүён) адгийн нам доор газарт энэ хот цогцолжээ. 2002 оны Азийн наадам энд явагдаж байв. Агаарын температур зуны 7-р сарын өдөр дунджаар +24.1°C дулаан, өвлийн 1-р сарын өдөр дунджаар +3.2°C сэрүүн байдаг.
Засаг захиргааны хуваарь [засварлах]
Пүсан дотроо 15 дүүрэг (구 кү), 1 хошуунд (군 күнь) хуваагддаг.
| Газрын зураг |
# |
Нэр
(монгол) |
солонгос |
англи |
Хүн ам (2010) |
 |
| — дүүрэг — (солонгосоор 구 gu- кү, гү) |
| 1 |
Хэүндэ |
해운대구 |
Haeundae |
429,477 |
| 2 |
Пүсанжин |
부산진구 |
Busanjin |
398,174 |
| 3 |
Саха |
사하구 |
Saha |
362,697 |
| 4 |
Пүг |
북구 |
Buk |
313,553 |
| 5 |
Нам |
남구 |
Nam |
301,904 |
| 6 |
Туннэ |
동래구 |
Dongnae |
283,636 |
| 8 |
Сасан |
사상구 |
Sasang |
261,673 |
| 9 |
Кымжон |
금정구 |
Geumjeong |
257,662 |
| 10 |
Ёнже |
연제구 |
Yeonje |
213,453 |
| 11 |
Сүён |
수영구 |
Suyeong |
179,208 |
| 12 |
Ёнду |
영도구 |
Yeongdo |
148,431 |
| 13 |
Со |
서구 |
Seo |
127,068 |
| 14 |
Тун |
동구 |
Dong |
102,859 |
| 15 |
Гансо |
강서구 |
Gangseo |
66,269 |
| 8 |
Чон |
중구 |
Jung |
50,555 |
| — хошуу — (солонгосоор 군 gun - күн, гүн) |
| 11 |
Кижан |
기장군 |
Gijang |
103,762 |