Радио
Радио бол үзэгдэх гэрлээс доош давтамж бүхий цахилгаан соронзон долгионыг модуляцлан дохиог утасгүй дамжуулах технологи юм. Цахилгаан соронзон цацрагийн тархалт нь агаар буюу хоосон орон зайгаар тархах цахилгаан соронзон орны хэлбэлзлийг илэрхийлнэ. Мэдээлэл нь цацарч буй долгионы агууриг, давтамж зэрэг шинжийг системтэйгээр өөрчилснөөр (модуляцласнаар) дамждаг. Радио долгион нь цахилгаан дамжуулагчаар нэвтрэх үед орны хэлбэлзэл нь дамжуулагч дахь хувьсах гүйдэлд шилждэг. Энэхүү үзэгдлийг ашиглан дуу болон бусад дохионд шилжсэн дамжиж буй мэдээллийг илрүүлдэг. 0.001-1012 давтамжийн цараанд орших цахилгаан соронзон долгионыг радио долгион гэнэ.Радио долгионы давтамжийн спэктрийг дараах давтамжийн цараанд хуваадаг. Энд нэг анхаарах зүйл бол радио долгионы спектрийг давтамжийн цараанд хуваахдаа 10-тын (аравтын) системийн зарчмыг баримтлан долгионы уртаар нь дараах ангилалд хуваадаг. Радио долгионы ангилал
Хэт урт долгион 10000м-ээс дээш урттай урт долгион 10000м-1000м дунд долгион 1000м-100м богино долгион 100м-10м хэт богино долгион 10м-1мм
'Радио' гэсэн үг нь радио давтамжийн цацаргалт буюу радио дамжууллын үзэгдлийг тодорхойлоход хэрэглэгддэг.