Ракүтэн

Ракүтэн
URLrakuten.co.jp
Нээгдсэн1997
Одоогийн статусИдэвхтэй

Ракүтэн Хувьцаат Компани (楽天株式会社 Rakuten Kabushiki-gaisha?) (ЖАСДАК: 4755) нь 50 сая гаруй бүртгэгдсэн хэрэглэгчтэй, Японы хамгийн том онлайн худалдааны сайтыг ажиллуулдаг компани юм[1]. Үүсгэн байгуулагч, ерөнхий захирал нь Микитани Хироши. Төв байр нь Токиогийн Шинагава дүүрэгт орших Шинагава Сийсайд Ракүтэн Тауэр (品川シーサイド楽天タワー Shinagawa Shīsaido Rakuten Tawā?)[2][3].

Микитани Хироши

Тус компани 1997 оны 2 сард МДМ ХК гэсэн нэрээр байгуулагдаж, мөн оны 5 сард Ракүтэн Зах (楽天市場 Rakuten Ichiba?) сайтаа нээн ажиллуулж эхэлсэн байна. 1999 онд компанийнхаа нэрийг Ракүтэн болгож өөрчилсөн бөгөөд 2004 оны 6 сард Ракүтэн Зах нь хандалтын тоогоороо Япондоо Яахүү!-гийн дараа орох том сайт болж чадсан байна.

2005 оны байдлаар тус компанийн борлуулалт US$1.1 тэрбумыг давж, үйл ажиллагааны ашиг нь ойролцоогоор $320 сая болж байв. Ракүтэн ХК нь ЖАСДАК Хөрөнгийн Биржид (JASDAQ: 4755) бүртгэлтэй бөгөөд зах зээлийн үнэлгээ нь $5 тэрбум давж байна. Тус компани 3,700 гаруй ажилтантай.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 中信、楽天と業務提携 出店希望の融資先を紹介 (Memento 6. Арванхоёрдугаар сар 2008 цахим архивт)Kyoto Shimbun Web News、2008年12月4日。
  2. "Загвар:Webarchiv/Archive-is." Rakuten. Retrieved on February 3, 2011. "”Rakuten Tower” (Headquarters) Shinagawa Seaside Rakuten Tower, 4-12-3 Higashishinagawa, Shinagawa-ku, Tokyo, 140-0002 (MAP)."
  3. "Rakuten Tower (Memento 15. Есдүгээр сар 2010 цахим архивт)." (Direct map image link[permanent dead link]) Rakuten. Retrieved on February 3, 2011.