Рассел Кроу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Рассел Кроу
Russell Crowe
Кроу «Гангаар бүтээгдсэн хүн»-ий нээлтэд
Кроу «Гангаар бүтээгдсэн хүн»-ий нээлтэд
Уугуул нэр: Рассел Айра Кроу
Мэндэлсэн огноо: 1964 оны 4 сарын 7 (1964-04-07) (50 настай)
Мэндэлсэн газар: Шинэ Зеланд, Веллингтон
Иргэншил: Flag of New Zealand.svg Шинэ Зеланд,
Flag of Australia.svg Австрали,
Америк Америк
Мэргэжил: жүжигчин
Замнал: 1990 — одоо
Гавъяа шагнал:
«Оскар» (2001)
«Алтан бөмбөрцөг» (2002)
БАФТА (2002)

Рассел Айра Кроу (англ. Russell Ira Crowe, 1964 оны дөрөвдүгээр сарын 7-нд Веллингтон хотод төрсөн) — Шинэ Зеландын жүжигчин бөгөөд Оскарт гурав дараалан дэвшсэн. «Гладиатор», «Өөрийн хүн», «Тэнгис эзэгнэгч: Ертөнцийн төгсгөл», «Юмад хүрэх галт тэрэг», «Гайхамшигт оюун ухаан», «Шоовдорлогдсон хүмүүс» болон «Үнсгэлжин эр» кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ алдартай.

Замнал[засварлах]

Кино багийн арын албыг хариуцагч хосын[1][2] хүү болон мэндэлсэн Кроугийн эмээ нь Дэлхийн II дайны баримтат кино бүтээлцсэн Их Британы гавяатан байв. Түүний өвөг англи, герман, ирланд, маори, норвеги, шотланд, швед, уэльс, итали, австрали гарвалтай ажээ.[3][4][5][6][7] Түүнчлэн Мартин Кроу, Жефф Кроу нарын үеэлүүд хожмоо Шинэ Зеландын крикетийн шигшээн тамирчин болсон билээ.[8]

Дөрвөн настайд нь гэр бүлээрээ Сиднейд суурьшиж, тэндээ өвөө, эцгийнхээ зураг авалтуудыг дагахдаа цувралд дүр бүтээгээд амжсан, 14 настайдаа Шинэ Зеланддаа эгэж, Оклендэд хэл зүйн өндөр боловсрол эзэмшсэн жүжигчин болох мөрөөдөлтэй Кроу хүү хөгжимтэй 3 жил нөхөрлөсөний эцэст «Үндэсний театрын урлагийн хүрээлэнг» дүүргэн мэргэжилтэй болсон юм. Кроу 1986-1988 онд мюзиклд тоглох явцдаа гудамжинд хөгжим тоглох, цувралуудын багахан дүр бүтээх ажлуудыг хийсээр 1989 онд дахин мюзиклийн дүр дээр буув. Харин 1992 он хүртэл 4 бүрэн хэмжээний кино, 3 цувралд амжилттай тоглосон Кроуг Жеффри Райт «Мулзан толгойтнууд»-аараа австрали даяар алдаршуулан ахархан хугацаанд ажлын саналаа дийлэхээ байсан үнэ цэнэтэй жүжигчин болгон хувиргасан билээ. 1993 онд канадаас, 1995 онд америкаас санал тавьж эхэлсэнээр, ялангуяа Дензел Вашингтонтой «Онцгой чадамж»ид тоглосон явдал холливудын тогоонд оруулсан түүхтэй.

Гэр бүл[засварлах]

Өөрөөсөө 9 насаар дүү австралийн жүжигчин, дуучин Даниэль Спенсертэй 2003 оны дөрөвдүгээр сарын 7-нд гэрлэж, хоёр хүүгийн — Чарльз Спенсер-Кроу (21.12.03) болон Теннисон Спенсер-Кроу (07.07.06) нарын эцэг болсон. 2012 оны аравдугаар сард гэр бүлээ цуцалсан.[9]

Кроу урьд жүжигчин Мег Райантай хайрын түүх бичилцэж явжээ.

Онцлох уран бүтээлүүд[засварлах]

Эшлэл[засварлах]

  1. Inside The Actors Studio With Russell Crowe. 4 January 2004 – Transcript. Kaspinet.com (4 January 2004). the original on 23 June 2008-с архивлагдсан. 10 April 2010-д хандсан.
  2. Russell Crowe Biography (1964–). Filmreference.com. 10 April 2010-д хандсан.
  3. Russell Crowe's kiwi heritage is for real - Stuff.co.nz
  4. "Entertainment | Russell Crowe: Hollywood livewire", BBC News, 7 June 2005. 10 April 2010-нд авсан. 
  5. "Brits 'Sheepish' About 'Kiwi' Cousins Despite Close Historical Links", Ancestry.co.uk, 5 February 2011. 4 March 2011-нд авсан. Archived from the original on 30 March 2012. 
  6. "Ancestry entdeckt preußische Wurzeln des "Gladiator" Russell Crowe", Ancestryeurope.lu, 7 February 2011. 4 March 2011-нд авсан. 
  7. Загвар:Twitter status
  8. North East Wales Showbiz – Russell Crowe. BBC. 22 February 2013-д хандсан.
  9. Sams, Christine. Crowe, Spencer split amid actor's hectic filming schedule. Smh.com.au. 14 October 2012-д хандсан.

Гадны холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Рассел Кроу»