Рауль Мейрелиш
| Хувийн мэдээлэл | |||
|---|---|---|---|
| Бүтэн нэр | Раул Жозе Триндади Мейрелиш | ||
| Төрсөн огноо | 1983 оны 3 сарын 17 | ||
| Төрсөн газар | Португал, Порто | ||
| Тоглодог байрлал | Төвийн хагас хамгаалагч Таслах чиглэлийн хагас хамгаалагч |
||
| Клубийн мэдээлэл | |||
| Одоогийн клуб | |||
| Дугаар | 4 | ||
| Залуучуудын баг | |||
| 1999–2001 | |||
| Насанд хүрэгчдийн баг* | |||
| Он | Баг | Гараа† | (Гоол)† |
| 2001–2003 | 29 | (0) | |
| 2003–2004 | 42 | (1) | |
| 2004–2010 | 138 | (15) | |
| 2010– | 33 | (5) | |
| Үндэсний шигшээ‡ | |||
| 2003–2005 | (21-ээс доош нас) |
26 | (1) |
| 2006– | 47 | (8) | |
| * Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. Сүүлд шинэчилсэн: 2011 оны 5 сарын 22. † Гараа (Гоол). |
|||
Раул Жозе Триндади Мейрелиш (порт. Raúl José Trindade Meireles, 1983 оны гуравдугаар сарын 17-нд төрсөн) нь Португалийн хөлбөмбөгчин бөгөөд Английн Премьер лигийн Ливерпүүл баг болон Португалийн үндэсний шигшээ багт төвийн хагас хамгаалагч/ таслах чиглэлийн хагас хамгаалагчаар тоглодог.
Агуулга |
[засварлах] Клубийн замнал
[засварлах] Порто
Мейрелеш Боавишта багийнхныхаа хамт Португалийн нэгдүгээр дивизэд дэвшсэн 2004 ондоо Порто багт хүч сэлбэн ирж байлаа.[1] анхны гараагаа лиг эхлээд 13 тойргийн дараа хийжээ.
2006-07 оны Аваргуудын лигийн тоглолтонд Чесли багийн хаалганд Мейрелеш гоолыг оруулж, тоглолтыг тэнцээгээр өндөрлүүлж,[2] Порто хоёр тоглолтын нийлбэрээр 3–2 харьцаагаар тэмцээнийг орхиж байв. Дараагийн жил нь лигийн хоёрдугаар тойргийн 2007 оны наймдугаар сарын 25-нд болсон тоглолтонд Спортинг багийн хаалганд хожлын гоолыг оруулж тухайн өдрийн «онцлох тоглогч» нь болж байсан гэдэг.[3]
2008-09 оны улиралд лиг болон «Португалийн цомд» Порто багийг түрүүлэхэд Мейрелеш лигийн дөрвөн тоглолтоос бусад бүх тоглолтонд гараанд гарч найман гоолыг оруулсан амжилтыг үзүүлсэн юм. 2010 оны долоодугаар сарын 5-нд Премьер лигийн аварга болоод байсан Челси баг Мейрелешийг 15 сая фунт стерлингийг санал болгож[4] байсан гэх ч наймаа хийгдэлгүй өнгөрсөн байна.
[засварлах] Ливерпүүл
2010 оны наймдугаар сарын 29-нд Мейрелеш Ливерпүүл багт 11.5 сая фунт стерлинг болон бусад нэмэгдлийн саналын гэрээгээр ирэв.[5] Тухайн өдрөө Энфилд цэнгэлдэхэд танилцуулгаа 4 дугаарын[6] өмсгөлтэйгээр хийсэн Мейрелеш лигийн анхны гараагаа 2010 оны есдүгээр сарын 12-нд Бирмингем Сити багтай 0–0 харьцаагаар тэнцсэн тоглолтонд хийж байсан бол УЕФА Европын лигийн анхны тоглолт нь Энфилддээ 4-1 харьцаагаар Стяуа Бухарест багийг буулгах авсан тоглолт байв.[7] [8]
[засварлах] Шигшээ баг
Мейрелеш Португалийн шигшээ багт 2006 онд анхны тоглолтоо хийжээ. Цаашлаад тэрээр Евро-2008 тэмцээнд оролцож 2008 оны зургаадугаар сарын 7-нд Туркийг 2-0 харьцаагаар хожсон тоглолтонд гоол оруулсан байна.
Гарааны арваннэгэн тоглогчид багтсанаа Мейрелеш 2010 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтын Босни ба Герцеговин улсын багтай хийсэн тоглолтонд гоол оруулж нотлон харуулсан[9] ажээ. « 2010 оны Дэлхийн аваргын» бүхий тоглолтуудад Мейрелеш оролцсон ба 2010 оны зургаадугаар сарын 21-нд Португалийн анхны гоолыг Хойд Солонгосыг 7–0 харьцаагаар хожсон тоглолтонд оруулсан билээ.[10]
[засварлах] Үзүүлэлтүүд
| Баг | Лиг | Улирал | Лиг | Цом | Лигийн цом | Европ | Бүгд | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | |||
| Авеш | Португалийн лиг | 2001–02 | 16 | 0 | 0 | 0 | – | 0 | 0 | 16 | 0 | |
| 2001–02 | 26 | 1 | 0 | 0 | – | 0 | 0 | 26 | 1 | |||
| Бүгд | 42 | 1 | 0 | 0 | – | 0 | 0 | 42 | 1 | |||
| Боависта | Португалийн лиг | 2003–04 | 29 | 0 | 0 | 0 | – | 0 | 0 | 29 | 0 | |
| Бүгд | 29 | 0 | 0 | 0 | – | 0 | 0 | 29 | 0 | |||
| Порто | Португалийн лиг | 2004–05 | 13 | 0 | 0 | 0 | – | 1 | 0 | 14 | 0 | |
| 2005–06 | 18 | 2 | 3 | 0 | – | 1 | 0 | 22 | 2 | |||
| 2006–07 | 25 | 3 | 2 | 0 | – | 7 | 1 | 34 | 4 | |||
| 2007–08 | 28 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 8 | 0 | 40 | 4 | ||
| 2008–09 | 28 | 4 | 4 | 1 | 0 | 0 | 10 | 0 | 42 | 5 | ||
| 2009–10 | 26 | 2 | 5 | 2 | 1 | 0 | 8 | 0 | 40 | 4 | ||
| Бүгд | 138 | 15 | 18 | 3 | 1 | 0 | 35 | 1 | 192 | 19 | ||
| Ливерпүүл | Премьер лиг | 2010-11 | 33 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 7 | 0 | 41 | 5 |
| Бүгд | 33 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 7 | 0 | 41 | 5 | ||
| Сүүлд шинэчилсэн нь: 2011 оны дөрөвдүгээр сарын 23.[11][12][13] | ||||||||||||
[засварлах] Шагналууд
[засварлах] Клуб
- Португалийн лиг: 2005–06, 2006–07, 2007–08, 2008–09
- Португалийн цом: 2005–06, 2008–09, 2009–10
- Португалийн Супер цом: 2006, 2009, 2010
[засварлах] Шигшээ баг
- 16-гаас доош насныхны Европын аварга шалгаруулах тэмцээн: 2000
[засварлах] Эшлэл
- ↑ Meireles makes Porto switch
- ↑ Porto draw suits Chelsea
- ↑ Porto prevail against Sporting
- ↑ Chelsea set to sign Portugal and Porto midfielder Raul Meireles for £15; Goal.com, 5 July 2010
- ↑ "Comunicado da FC Porto - Futebol, SAD", FC Porto, 29 August 2010. 29 August 2010-нд авсан. (Portuguese)
- ↑ Reds complete Meireles deal. Liverpool FC (28 August 2010). 29 August 2010-д хандсан.
- ↑ José Reina denies Birmingham City victory over lacklustre Liverpool. Guardian (2010-9-12). 2010-10-14-д хандсан.
- ↑ David Ngog and his understudies give Liverpool reasons to be cheerful. Guardian (2010-9-17). 2010-10-14-д хандсан.
- ↑ Meireles winner seals progress. ESPNsoccernet (18 November 2009). 19 November 2009-д хандсан.
- ↑ Portugal 7 - 0 North Korea. ESPN Soccernet (2010-6-21). 2010-10-14-д хандсан.
- ↑ Meireles Profile, www.national-football-teams.com, accessed 11 November 2010.
- ↑ Meireles Profile, www.soccerbase.com, accessed 11 November 2010.
- ↑ Meireles Profile, www.weltfussball.de, accessed 11 November 2010.
[засварлах] Холбоос
- Stats and profile at Zerozero дахь Түүний үзүүлэлтүүд болон профайл
- ForaDeJogo вэбсайт дахь профайл (Португал)
- PortuGOAL вэбсайт дахь профайл
- Рауль Мейрелиш National-Football-Teams.com вэбсайт дахь
- LFC History profile
- ESPN Profile
Загвар:Португалийн шигшээ багийн 2000 оны Зуны олимпт оролцсон бүрэлдэхүүн Загвар:Португалийн шигшээ багийн 2008 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцсон бүрэлдэхүүн
|
|||||||
|
|||||