Рафаэль Фердинанд ван дер Варт (нид. Rafael Ferdinand van der Vaart, 1983 оны хоёрдугаар сарын 11-нд төрсөн) нь Голландын хөлбөмбөгчин бөгөөд Английн Тоттенхэм Хотспур баг болон Нидерландын шигшээ багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч юм. Түүнийг "ногоон талбайн шилдэг найруулагч - авъяаслаг тоглогч" хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг билээ. Нутгийнхаа Аякс багийн өсвөрийн багаас залуучуудын багт шилжин хөлбөмбөгийн замналаа эхлүүлэн Германы Хамбург, Испанийн Реал Мадрид багуудад тус тус тоглож байлаа.
Ван дер Ваартыг Европын шилдэг багуудын нэг Италийн Милан баг эгнээндээ элсүүлэхийг зорьж тохиролцоонд хүрэхэд ойр байсан ч чадварлаг тоглогч маань 2005 оны зургаадугаар сарын 1-нд Германы Бундеслигийг зорихоор шийдэн Хамбург багт 5.5 сая еврогийн гэрээгээр очсон юм.[3]
Ван дер Ваарт «Реал Мадрид» багийн бүрэлдэхүүнд.
2008 оны наймдугаар сарын 5-нд Реал Мадрид багтай таван жилийг гэрээг 13 сая еврогоор байгуулан[4][5] анхны тоглолтоо Санта-Фе багийн эсрэг хийж нэг гоол оруулж нэг ашигтай дамжуулалт өгчээ.[6]
Тоттенхэм Хотспур [засварлах]
2010 оны наймдугаар сарын 31-нд Рафаэль ван Дер Ваарт Англи рүү тэр дундаа Тоттенхэм Хотспур баг руу явах шийдвэрийг наймааны цонх хаагдахаас хоёрхон цагийн өмнө гаргаж мөнгөн гэрээ хэлцлийг чухалчилгүйгээр 8 сая фунт стерлингээр Тоттенхэмд иржээ. Чухалчилаагүй гэсний учир нь түүнийг Бавари Мюнхен баг 18 саяын гэрээ байгуулахыг ятгаж байсантай холбоотой.
Түүний Премьер лиг дэх анхны гараа нь Вест Бромвич Альбион багийн эсрэг 2010 оны есдүгээр сарын 11-нд болсон ба[7][8] Аваргуудын лигийн анхны гараа нь Вердер Бремен багийн эсрэг тус тус байжээ. Аваргуудын лигийн 2-2 харьцаагаар тэнцсэн тус тоглолтонд Ван Дер Ваарт Питер Краучид гоолын дамжуулалт өгчээ.[9][10] Ван дер Ваарт Премьер лигийн анхны гоолоо Чононуудын хаалганд 2010 оны есдүгээр сарын 18-нд оруулсан юм.[11][12] Ийнхүү «Хотон шувуунуудын» бүрэлдэхүүнд тун хурдан идээшсэн Ван дер Ваартыг Goal.com вэбсайтаас 2010 оны аравдугаар сарын 4-нд «долоо хоногийн дэлхийн онцлох тоглогчоор» нэрлэсэн юм.[13]
Шигшээ багийн замнал [засварлах]
Ван дер Варт Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 18 настайдаа 2001 оны аравдугаар сарын 6-нд Андоррагийн шигшээ багийн эрсэг тоглож,[14] түүнээс хойш ЕАШТ-ий 2004, 2008 оны, ДАШТ-ий 2006 болон 2010 оны тэмцээнүүдэд тус тус оролцсон юм.
Шигшээ багийн нэрийн өмнөөс оруулсан гоолууд [засварлах]
Рафаэль ван дер Варт: Шигшээ багийн гоолууд
| Гоол |
Хэзээ |
Хаана |
Өрсөлдөгч |
Тооны
харьцаа |
Үр дүн |
Тэмцээн |
| 1 |
2003 оны 9 сарын 6 |
Фейеноорд, Роттердам, Нидерланд |
Австри |
1–0 |
3–0 |
Евро 2004 .сон |
| 2 |
2003 оны 9 сарын 10 |
Тоёота Арена, Прага, Чех |
Чех |
2–1 |
3–1 |
Евро 2004 .сон |
| 3 |
2003 оны 10 сарын 11 |
Филипс цэнгэлдэх хүрээлэн, Эйндховен, Нидерланд |
Молдав |
4–0 |
5–0 |
Евро 2004 .сон |
| 4 |
2004 оны 6 сарын 1 |
Олимпийн цэнгэлдэх хүрээлэн, Лозанна, Швейцари |
Фарерын арлууд |
1–0 |
3–0 |
Нөхөрсөг тоглолт |
| 5 |
2005 оны 9 сарын 7 |
Филипс цэнгэлдэх хүрээлэн, Эйндховен, Нидерланд |
Андорра |
1–0 |
4–0 |
ДАШТ-2006 .сон |
| 6 |
2005 оны 10 сарын 8 |
Тоёота Арена, Прага, Чех |
Чех |
0–1 |
0–2 |
ДАШТ-2006 .сон |
| 7 |
2006 оны 11 сарын 15 |
Амстердам Арена, Амстердам, Нидерланд |
Англи |
1–1 |
1–1 |
Нөхөрсөг тоглолт |
| 8 |
2007 оны 2 сарын 7 |
Амстердам Арена, Амстердам, Нидерланд |
Орос |
4–1 |
4–1 |
Нөхөрсөг тоглолт |
| 9 |
2007 оны 6 сарын 2 |
Сөүлийн цэнгэлдэх хүрээлэн, Сөүл, Өмнөд Солонгос |
Өмнөд Солонгос |
0–1 |
0–2 |
Нөхөрсөг тоглолт |
| 10 |
2007 оны 6 сарын 2 |
Сөүлийн цэнгэлдэх хүрээлэн, Сөүл, Өмнөд Солонгос |
Өмнөд Солонгос |
0–2 |
0–2 |
Нөхөрсөг тоглолт |
| 11 |
2007 оны 6 сарын 6 |
Ражамангала цэнгэлдэх хүрээлэн, Бангкок, Тайланд |
Тайланд |
0–1 |
1–3 |
Нөхөрсөг тоглолт |
| 12 |
2007 оны 11 сарын 21 |
Динамо цэнгэлдэх хүрээлэн (Минск), Минск, Беларусь |
Беларусь |
2–1 |
2–1 |
ЕАШТ-2008 .сон |
| 13 |
2008 оны 9 сарын 10 |
Скопье хотын цэнгэлдэх хүрээлэн, Скопье, Македони |
Македон |
0–2 |
1–2 |
ДАШТ-2010 .сон |
| 14 |
2009 оны 4 сарын 1 |
Амстердам Арена, Амстердам, Нидерланд |
Македон |
4–0 |
4–0 |
ДАШТ-2010 .сон |
| 15 |
2009 оны 8 сарын 12 |
Амстердам Арена, Амстердам, Нидерланд |
Англи |
2–0 |
2–2 |
Нөхөрсөг тоглолт |
| 16 |
2010 оны 6 сарын 1 |
Фейеноорд, Роттердам, Нидерланд |
Гана |
2–0 |
4–1 |
Нөхөрсөг тоглолт |
[15]
Сүүлд шинэчилсэн нь: 2010 оны аравдугаар сарын 2
[16]
| Нидерландын шигшээ баг |
| Огноо |
Гараа |
Гоол |
| 2001 |
1 |
0 |
| 2002 |
2 |
0 |
| 2003 |
10 |
3 |
| 2004 |
13 |
1 |
| 2005 |
9 |
2 |
| 2006 |
5 |
1 |
| 2007 |
10 |
3 |
| 2008 |
14 |
1 |
| 2009 |
10 |
2 |
| 2010 |
13 |
1 |
| Бүгд |
87 |
16 |
«Испанийн Супер цомын» тэмцээнд гоолдсон Ван дер Варт.
Аякс
Хамбург
Реал Мадрид
- Испанийн Суер цом (1): 2008
- Голланд
- Аякс багийн Оны шилдэг авъяаслаг тоглогч: 1999, 2000, 2001
- Амстердамын Оны шилдэг авъяаслаг тоглогч: 2000
- Амстердамын Оны шилдэг спортын алдартан: 2001
- Амстердамын Оны үнэ цэнэтэй тоглогч: 2001
- Европын Оны шилдэг авъяаслаг тоглогч: 2002
- Goal.com вэбсайтын «Долоо хоногийн Дэлхийн шилдэг тоглогч санал асуулгын» ялагч: 03.10.2010
- ↑ Van der Vaart profile Footballdatabase.com
- ↑ Rafael van der Vaart profile. Real Madrid.
- ↑ Ajax agrees to transfer midfielder Van der Vaart to Hamburg People's Daily Online, 1 June 2005
- ↑ Real Madrid and Hamburg reach an agreement for the transfer of the Dutch midfielder. Real Madrid (4 August 2008). 7 August 2008-д хандсан.
- ↑ Rafael van der Vaart completes deal with Real Madrid. Real Madrid (5 August 2008). 7 August 2008-д хандсан.
- ↑ Van der Vaart's scores in debut. Real Madrid (8 August 2008). 9 August 2008-д хандсан.
- ↑ Rafael van der Vaart loving life with Spurs after impressing at West Bromwich Mail Online, 13 September 2010
- ↑ West Brom earn deserved point against rattled Tottenham The Guardian, 11 September 2010
- ↑ Werder Bremen 2-2 Tottenham BBC Sport, 14 September 2010
- ↑ United, Tottenham both held ESPN Soccernet, 14 September 2010
- ↑ Tottenham 3-1 Wolverhampton BBC Sport, 18 September 2010
- ↑ Tottenham Hotspur 3 - 1 Wolverhampton Wanderers: Spurs strike late ESPN Soccernet, 18 September 2010
- ↑ Mondal, Subhankar. "Goal.com World Player of the Week: Rafael van der Vaart – Tottenham", Goal.com, 4 October 2010. 4 October 2010-нд авсан.
- ↑ Fact file. Van der Vaart Official. 7 August 2008-д хандсан.
- ↑ Rafael Van der Vaart Stats, News ESPN Soccernet
- ↑ Player - Rafael van der Vaart. National Football Teams. 2010-10-18-д хандсан.
Загвар:Нидерландын шигшээ багийн 2004 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцсон бүрэлдэхүүн