Рашаант сум (Булган)
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Рашаант нь Булган аймгийн сум юм. 1959 онд байгуулагдсан, 3 багтай. Сумын төв Улаан шивээт нь аймгийн төвөөс 190, нийслэл Улаанбаатараас 270 км зайд оршино. Сумын засаг дарга Б.Төмөрдорж.
[засварлах] Газарзүй
Салхит овоо, Рашаант (Далайн түвшнээс дээш 1971 метр) уулс тус сумын нутагт оршино. Сумын баруун хэсэгт Жаргалант, Тарнын хөндийнүүд бий. Чоно, үнэг, хярс, тарвага, туулай зэрэг амьтадтай.
Эх газрын хуурай уур амьсгалтай, нэгдүгээр сарын дундаж температур −19°С, долоодугаар сарынх +18°С байдаг. Жилийн хур тунадасны дундаж хэмжээ 250—300 мм.
Төмрийн хүдэр, шохойн чулуу, барилгын материалын нөөцтэй.
| Булган аймгийн сумд | |
|---|---|
| Баян-Агт · Баяннуур · Бугат · Булган (Булган хоттой давхцана) · Бүрэгхангай · Гурванбулаг · Дашинчилэн · Могод · Орхон · Рашаант · Сайхан · Сэлэнгэ · Тэшиг · Хангал · Хишиг-Өндөр · Хутаг-Өндөр |
|