Рени

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Рени
Атомын дугаар 75
Атом масс 186.207 г/моль
Өнгө Цагаан саарал
Электрон байгуулалт [Xe] 4f14 5d5 6s2
Бүрхүүл дэх
электроны тоо
2, 8, 18, 32, 13, 2
Физик шинж чанар
Бодисын төлөв Хатуу
Нягт 21.02 г/см³
Хайлах температур 3186℃, 3459 K
Буцлах температур 5596℃, 5869 K
Хайлалтын хувийн дулаан 60.43 кЖ/моль
Ууршилтын хувийн дулаан 704 кЖ/моль
Дулаан багтаамж 25.48 кЖ/(моль·K)
Атомын шинж чанар
Оронт торны бүтэц
(Сингони)
хексагон
Исэлдэлтийн зэрэг 7, 6, 5, 4, 3, 2, 1, 0, -1
(зөөлөн хүчиллэг исэл)
Ионжих энерги
(эхний электроноор)
760 кЖ/моль
Атомын радиус 137 пм
Ковалентийн радиус 151±7 пм

Рени (англ. Rhenium) нь Re гэж тэмдэглэгддэг, атомын дугаар 75 бүхий химийн элемент юм. Мөнгөлөг цагаан, хүнд, үелэх системийн 7-р бүлгийн гуравдугаар эгнээний шилжилтийн металл болно. Дунджаар 1 тэрбумны нэгийн (ppb) агууламжтай байдаг рени нь дэлхийн царцдас дахь хамгийн ховор элементүүдийн нэг билээ. Чөлөөт элементийн хайлах температур нь элементүүд дунд гуравт, буцлах температур нь нэгт орох өндөр температур байдаг. Рени нь химийн хувьд мангантай төстэй бөгөөд молибден, зэс баяжуулалтын явцад дайвар бүтээгдэхүүн болж гарч ирнэ. Исэлдэлтийн зэрэг нь −1-ээс +7 хүртэл өргөн хүрээтэй байдаг.

Рени нь байгаль дээр байдаг тогтвортой элементүүд дундаас хамгийн сүүлд буюу 1925 онд нээгджээ (франци нь байгальд байдаг элементүүдээс хамгийн сүүлд мэдэгдсэн элемент боловч тогтворгүй юм). Уг элемент нь Европ тивд урсдаг Райн мөрний нэрээр нэрлэгджээ.

Тийрэлтэт хөдөлгүүр хийхэд хэрэглэгддэг, никельд суурилсан тусгай хайлшийн 6% хүртэлхийг рени бүрдүүлдэг бөгөөд энэ нь тус элементийн хамгийн их хэрэглээ болж байна. Дараа нь химийн аж үйлдвэрт катализын зорилгоор хэрэглэдэг. Эрэлттэйгээ харьцуулахад олдоц багатай тул хамгийн өндөр үнэтэй аж үйлдвэрийн металл бөгөөд 2009 оны байдлаар дунджаар нэг килограмм нь US$6,000 гаруй байв.