Ринчинбал хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ринчинбал
ᠷᠢᠨᠴᠢᠨᠪᠠᠯ
Их Монгол Улсын хаан
Rinchinbal khan.jpg
Ринчинбал хааны хөрөг.
Хаанчлал 1332 оны 10 сарын 23 – 1332 оны 12 сарын 14
(52 өдөр)
Хаан ширээнд
суусан
1332 оны 10 сарын 23
Өмнөх хаан Төвтөмөр хаан
Дараагийн хаан Тогоонтөмөр хаан
Хань Дармашири
Хааны овог Боржигин
Эцэг Хүслэн хаан
Эх Найманы Бабуша хатан

Ринчинбал хаан нь 1325 оны улаан барс жил олноо Хутагт Хаан хэмээн өргөмжлөгдсөн Хүслэн хааны 2 дахь хөвгүүн болон мэндэлсэн бөгөөд Монголын түүхэн дэх хамгийн богино хугацаанд хаан ширээнд суусан хаан юм. Эцгийгээ Төв Азид цөлөгдсөн байхад төржээ.

Тухайн үед хаан ширээнд байсан Төвтөмөр хаан түүний аав Хутагт Хааныг цөллөгт явуулж, дараачийн хаан ширээг залгамжлах хүнээр өөрийн хүү Аратнадараг томилсон юм. Төвтөмөр хааны хатан Будашири өөрийн хүүгийн хаан ширээг баталгаатай болгохын тулд Ринчинбалын эх Бабуша хатанг цаазлан хороож, төрсөн ах Тогоонтөмөрийг нь Солонгос нутаг руу цөлжээ. Гэвч энэ бүх үйл нь хожмоо хэрэггүй болсон юм. Учир нь Аратнадара энэ үйл болсноос сар гаруйхны дараа амь үрэгдсэн байна.

Ингээд 1331 онд Төвтөмөр хаан насан эцэслэхийн өмнө өөрийн ахыг цөллөгт явуулж, гэр бүлд нь увайгүй зүйл хийсэндээ гэмшиж түүний хүүхдүүдийн нэгийг хаан ширээнд залгамжлахыг гэрээслэж үлдээсэн байна. Ийнхүү Ринчинбал зургаахан насандаа хаан ширээнд заларсан боловч төд удалгүй 2-хон сарын дараа насан эцэслэжээ.

Өмнөх
Төвтөмөр хаан
Юань улсын хаан
1332-1332
Дараах
Тогоонтөмөр хаан