Рио Фердинанд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Рио Фердинанд
Rio Ferdinand.jpg
Фердинанд Манчестер Юнайтедад (2008)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Рио Гэвин Фердинанд[1]
Төрсөн огноо 1978 оны 11 сарын 7 (1978-11-07) (35 настай)
Төрсөн газар Англи, Лондон
Өндөр 1.89 м[2]
Байрлал Төвийн хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн баг КПР
Өсвөрийн баг
1992–1996 Вест Хэм Юнайтед
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1996–2000 Вест Хэм Юнайтед 127 (2)
1996–1997 Борнмут (зээл) 10 (0)
2000–2002 Лидс Юнайтед 54 (2)
2002–2014 Манчестер Юнайтед 312 (7)
2014– КПР 0 (0)
Шигшээ баг
1996–1997 Англи (18-) 7 (0)
1997–2000 Англи (21-) 5 (0)
1997–2011 Англи 81 (3)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11.
† Гараа (Гоол).

Рио Гэвин Фердинанд (англ. Rio Gavin Ferdinand, 1978 оны арваннэгдүгээр сарын 7-нд Лондон хотод төрсөн) — Английн хөлбөмбөгчин бөгөөд Куинз Парк Рейнжерст төвийн хамгаалагчаар тоглодог. Тэр Английн шигшээд гурван ДАШТ болон нөхөрсөг 81 тоглохдоо бэртэлээс улбаалж шигшээд зодог тайлах хүртэл ахлагч байв.

Хүчирхэг хамгаалалтаар, найруулгаараа[3] онцгой ялгарсан Риог Вест Хэм Юнайтед бэлтгэн гаргасан байдаг.

Балчир ахуй[засварлах]

Фердинандын эцэг нь оёдолчин, эх нь хүүхэд асрагч байжээ. Тэд албан ёсоор гэрлээгүй хүмүүс байсан ба хүүгээ арван дөрвөн настайд нь тусдаа амьдарцгаасан гэдэг. Сургуульд орох үед нь Майк Тайсон, Диего Марадона нар ид нэр хүндийн оргилд гарч байсан бөгөөд тэднийг өөрийн баатраа гэж үздэг байв.

Фердинанд хүмүүжилтэй, сурлагандаа ихэд анхаардаг хүү байв. Гэр бүлийнхэнтэйгээ Лондоны алслагдмал, ядуу тарчигхан хүмүүс зонхилсон Пекхэм дүүрэгт амьдардаг байсан ба үе үе цочир ширүүн хэргүүд гардаг, замбараа муутай газар байжээ.[4] Амьдарч буй орчин нь ийм тул эцэг эх нь хүүгээ болж бүтэхгүй зүйлээс холуур тойрч зөнгөөрөө явж байхыг сургаж хүүгийнхээ занг зөв төлөвшихөд их нөлөөлсөн гэдэг. Фердинандын сурагч ахуй насны дүрийг Багси Мэлоун хэмээх америкийн хөгжимт киноны 'Багси Мэлоуны' дүрээс түүний балчир насыг төсөөлж болно гэлцдэг. Ангийнхныхаа хамт тоглоомын талбай дээр хөлбөмбөг тогмол тоглодог байх үеэс мэргэжлийн тамирчин болохыг мөрөөдөх болжээ.

1992 онд Лондоны захын Блэкхит дүүрэг дэх 'Цэнхэр цувтнууд' ахлах сургуульд элсэн суралцах болов. Гэр нь сургуулиас нь зайтай байдаг тул дотуур байранд амьдардаг байв. Сургуульд суралцдаг хоёр дахь жилд нь Английг тэр аяар нь цочирдуулсан Стефен Лауренс хэмээх сурагчийн аймшигт аллага сургуульд нь болж хэн ч үгүй их цочролд автсан нь бий. Фердинанд хөлбөмбөг, гимнастикаар хичээллэдэгээсээ илүү театр болон балетийн урлагаар их хичээллэдэг нэгэн байжээ. Арван настайдаа Лондоны баруун хэсгийн Куинз Парк Рейнжерсий академид шалгуулсахын сацуу Лондоны балетийн сургуульд хүртэл амжилттай шалгуулсан байжээ. Дөрвөн жилийн туршид идэвхтэй балетаар хичээллэж байгаад эцэст нь хөлбөмбөгийн спортыг сонгосон түүхтэй ажээ.

Ах Антон, үеэл дүү Лес Фердинанд нар чадварлаг хөлбөмбөгчид байв.

Товчхон[засварлах]

2000 оны арваннэгдүгээр сард Лидс Юнайтед түүнийг 18 сая Фунтээр дуулиантайгаар элсүүлж, хоёр улирал ахлагчаараа тоглуулсан байдаг.

Харин Манчестер Юнайтед 2002 оны долоодугаар сарын 30-нд арилжааны өндөр босго 30 сая фунтээр Риог элсүүлсэн.

Тэр бүрэн алдаршсан Манчестер Юнайтедаасаа 'шинэ үеийнхэндээ халаагаа өгч байна' хэмээн 2014 оны тавдугаар сарын 12-нд гарч,[5] долоодугаар сарын 18-ндКуинз Парк Рейнжерстэй нэгджээ.[6]

Үзүүлэлт[засварлах]

Баг Улирал Лиг Цом Лигийн цом Европ бусад[nb 1] Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Вест Хэм Юнайтед 1995–96 1 0 0 0 0 0 1 0
1996–97 15 2 1 0 1 0 17 2
Борнмут (зээл) 1996–97 10 0 0 0 0 0 1 0 11 0
Вест Хэм Юнайтед 1997–98 35 0 6 0 5 0 46 0
1998–99 31 0 1 0 1 0 33 0
1999–2000 33 0 1 0 3 0 3 0 6 0 46 0
2000–01 12 0 0 0 2 0 14 0
Total 127 2 9 0 12 0 3 0 6 0 157 2
Лидс Юнайтед 2000–01 23 2 2 0 0 0 7 1 32 3
2001–02 31 0 1 0 2 0 7 0 41 0
Бүгд 54 2 3 0 2 0 14 1 0 0 73 3
Манчестер Юнайтед 2002–03 28 0 3 0 4 0 11 0 46 0
2003–04 20 0 0 0 0 0 6 0 1 0 27 0
2004–05 31 0 5 0 1 0 5 0 0 0 42 0
2005–06 37 3 2 0 5 0 8 0 52 3
2006–07 33 1 7 0 0 0 9 0 49 1
2007–08 35 2 4 0 0 0 11 1 1 0 51 3
2008–09 24 0 3 0 1 0 11 0 4 0 43 0
2009–10 13 0 0 0 1 0 6 0 1 0 21 0
2010–11 19 0 2 0 1 0 7 0 0 0 29 0
2011–12 30 0 1 0 0 0 6 0 1 0 38 0
2012–13 28 1 2 0 0 0 4 0 34 1
2013–14 14 0 1 0 1 0 7 0 0 0 23 0
Бүгд 312 7 30 0 15 0 92 1 8 0 455 8
Замнал 503 11 42 0 29 0 109 2 15 0 696 13

Амжилт[засварлах]

Манчестер Юнайтед
Хувийн
  • Вест Хэм Юнайтедийн шилдэг тоглогч: 1998
  • Премьер лигиийн сарын шилдэг тоглогч: 2001 оны 10 сар
  • Английн лигийн бэлгэдлийн баг - МХХ (6): 2001/02, 2004/05, 2006/07, 2007/08, 2008/09, 2012/13
  • Олон улсын бэлгэдлийн баг - FIFPro: 2007/08

Эшлэл[засварлах]

  1. Лигийн цом, Английн супер цом, УЕФА-гийн супер цом, Интертото цом болон ДАШТ (клуб)
  1. Premier League clubs submit squad lists (PDF). PremierLeague.com. Premier League (2 February 2012). 2 February 2012-д хандсан.
  2. "Player Profile: Rio Ferdinand", Premier League. 31 July 2012-нд авсан. 
  3. Rio Ferdinand (1997-11-15). Rio Ferdinand Profile, Statistics, News, Game Log. ESPN Soccernet. 2010-04-19-д хандсан.
  4. The Best Possible Life Chances. Southwark Council. 6 November 2008-д хандсан.
  5. "Rio Ferdinand: Defender to leave Manchester United in summer", 12 May 2014. 12 May 2014-нд авсан. 
  6. Рио Фердинанд подписал однолетний контракт с «КПР»

Холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Рио Фердинанд» зургийн цомог


Загвар:1998 оны ДАШТ-д Английн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2002 оны ДАШТ-д Английн хөлбөмбөгийн шигшээ