Ричард Хьюз
Ричард Дэвид Хьюз | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Ричард Дэвид Хьюз |
Төрсөн | 1975 оны 9 сарын 8 Англи, Кент, Грэйвсенд |
Хөгжмийн урсгал | Алтернатив рок |
Мэргэжил | бөмбөрчин |
Зэмсэг | бөмбөр, арын хоолой |
Идэвхтэй | 1995-одоо |
Хамтардаг уран бүтээлчид | Keane |
Цахим хуудас | www.keanemusic.com |
Ричард Дэвид Хьюз (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value)., 1975 оны 9 сарын 8-нд төрсөн) бол Английн хөгжимчин, Их Британийн Keane хамтлагийн бөмбөрчин гэдгээрээ алдартай. Хамтлагийн хамгийн ахмад гишүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Хьюз Тонбрижийн хувийн сургуульд Тим Райс-Оксли, Доминик Скотт нартай хамт сурдаг байлаа. 17 настайдаа тэрээр бөмбөр тоглож сурсан бөгөөд 1995 онд Скотт, Райс-Оксли нар алдартай хамтлагуудын дууг ковер хийдэг бяцхан хамтлаг байгуулсныхаа дараа түүнийг эгнээндээ нэгтгэсэн байна. Удалгүй Том Чаплиныг дуучнаар элсүүлсэн бөгөөд хожмоо Хьюз түүний талаар “Хамгийн чанга хоолойтой нэгэндээ микрофон өгөхөд би тийм ч дуртай байгаагүй” хэмээн ярьсан байдаг.
Хьюз Лондоны их сургуулийн коллежийг газарзүйн чиглэлээр төгссөн. Сургуулиа төгссөний дараа BBС телевизэд нарийн бичгээр орсон бөгөөд энэ үед хамтлаг нь Лондоны Дээд Клэптон Рөүд дэх түрээсийн байранд бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа. Мөн хэсэг хугацаанд туслах багшаар ажиллаж байсан. Хьюзийг найз бүсгүйгээсээ салсны дараа Райс-Оксли түүнд зориулж 'Put it Behind You' дууг бичсэн гэдэг. Мөн 'Perfect Symmetry'-ийн 'You Don't See Me' дуунд түүний сэтгэлийг шархлуулсан бүтэлгүй хайрын тухай өгүүлсэн байдаг. Гэхдээ Хьюз өөрөө энэ бүхнийг үгүйсгэдэг. Тэрээр хамтлагийнхаа хамгийн шооч гишүүн гэгддэг. Under the Iron Sea цомгоос хойш хамтлагийнхаа дуунд туслах дуучны үүргийг гүйцэтгэх болсон. 2010 онд Хьюз удаан хугацаанд үерхсэн найз бүсгүйтэйгээ гэрлэлтээ батлуулжээ. Тэрээр хүний эрхийн төлөө тэмцдэг Эмнести Интернэйшнл ТББ-тай хамтран ажиллдаг. 2011 оны 11 сарын 3-нд Хьюз Oxford Union дахь хэлэлцүүлэгт Трой Дэвисийн эрхийг хамгаалах ажилд хэрхэн оролцож байсан талаараа ярьж байсан.