Роберто Ди Маттео
| Хувийн мэдээлэл | |||
|---|---|---|---|
| Бүтэн нэр | Роберто Ди Маттео | ||
| Төрсөн огноо | 1970 оны 5 сарын 29 | ||
| Төрсөн газар | Швейцари, Шаффхаузен | ||
| Өндөр | 1.78 м[1] | ||
| Тоглодог байрлал | Хагас хамгаалагч/Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч | ||
| Клубийн мэдээлэл | |||
| Одоогийн клуб | Челси (менежер) | ||
| Насанд хүрэгчдийн баг* | |||
| Он | Баг | Гараа† | (Гоол)† |
| 1988–1991 | Шаффхаузен | 50 | (2) |
| 1991–1992 | Цюрих | 34 | (6) |
| 1992–1993 | Аарау | 33 | (1) |
| 1993–1996 | Лацио | 87 | (7) |
| 1996–2002 | Челси | 119 | (15) |
| Нийт | 323 | (31) | |
| Үндэсний шигшээ | |||
| 1994–1998 | Итали | 34 | (2) |
| Дасгалжуулсан багууд | |||
| 2008–2009 | Милтон Кейнс Донс | ||
| 2009–2011 | Вест Бромвич Альбион | ||
| 2012– | Челси | ||
| * Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. † Гараа (Гоол). |
|||
Роберто Ди Маттео (итал. Roberto Di Matteo; 1970 оны 5 сарын 29-нд төрсөн) нь Италийн хөлбөмбөгчин асан, өдгөө Челси багийн менежерээр ажилладаг хүн юм.
Тамирчин ахуйдаа хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байсан тэрээр Швейцарийн Шаффхаузен, Цюрих, Аарау, Италийн Лацио, Английн Челси багуудад тоглож байв. Ди Маттео Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 34 тоглолтод оролцож, 2 гоол оруулсан бөгөөд Евро 1996, 1998 оны Дэлхийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцож байжээ. Тэрээр 2002 оны 2 сард, 31-хэн настайдаа гэмтлийн улмаас зодог тайлсан[2]. Түүнээс хойш Милтон Кейнс Донс, Вест Бромвич Альбион багуудыг удирдаж байгаад одоо Челси багийн менежерээр ажиллаж буй. Челсигийн менежерийн хувиар тэрээр 2012 оны ХХ-ны цомын эзэн болсноос гадна багийн түүхэнд анхны ЕХБХ-ны Аваргуудын Лигийн түрүүг авчирчээ[3].