Роберт Дауни, хүү

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Роберт Дауни, хүү

Дауни 2011 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр, 2011 он.
Төрсөн Роберт Дауни, хүү
1965 оны 4 сарын 4 (1965-04-04) (49 настай)
Америкийн Нэгдсэн Улс, Нью-Йорк
Ажил Жүжигчин, продюсер, дуучин, дуу зохиогч
Он жил 1970–одоо
Эхнэр (нөхөр) Деборой Фалконер (1992-2004)
Сюзан Дауни (2005-одоо)
Хүүхэд хүү Индио Дауни, 1993 оны есдүгээр сарын 7-нд төрсөн
Эцэг эх Роберт Дауни, эцэг
Элси

Роберт Дауни, хүү (англ. Robert John Downey, Jr., 1965 оны дөрөвдүгээр сарын 4-нд төрсөн) нь Америкийн жүжигчин юм. Дауни 1970 онд таван настайдаа эцгийнхээ найруулсан Фунт кинонд тоглож тайз, дэлгэцийн урлагийн замналаа эхлүүлсэн ажээ. 1980-аад оны дундуур ирээдүйд гэрэлтэх өсвөрийн одуудын нэгдэл болох Брэт Пэкийн гишүүн болсон Дауни Гайхамшигт шинжлэх ухаан (1985) болон Мөнгөний сүйрэл (1987) зэрэг кинонуудаараа кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан ч түүний аль эрт олонд урлагийн дүр төрхтэй нь хамт илэрхий болсон мансууруулах бодисын дон сөрөг шүүмжлэлд өртүүлж байв. Мел Гибсонтой хамтран тоглосон Эйр Америка (1990), Салли Филд, Кевин Клайн, Вүүпи Голдберг нарын Оскарын шагналтнуудтай хамтран тоглосон Савангийн дуурь (1991), Мэттью Модайн, Жулианна Мур, Том Уэйтс, Тим Роббинс нарын хамт тоглосон Бэсрэг түүхүүд (1993) болон Вүүди Харрельсонтай хамт тоглосон Алуурчидын нутаг (1994) зэрэг кинонуудын гол болон туслах дүрүүдээрээ тэрээр нэрд гарсан байна. 1992 онд Чаплин кинонд Чарли Чаплины дүрийг бүтээж Оскарын шагналын Шилдэг эрэгтэй дүрийн төрөлд нэр дэвшжээ.

1996-2000 оны хооронд Дауни мансууруулах эсрэг хэд хэдэн удаагийн эмчилгээнд орж байсан бөгөөд бүр 1999 оны наймдугаар сард нэг жилийн хорих ял авч Калифорнигийн шоронд хүмүүжиж байв. 2000 оноос 1997-2002 оны хооронд үргэлжилж байсан Элли Макбил телевизийн цувралд Калиста Флокхартын тоглосон гол дүрийн шинэ хамтран амьдрагчын дүрд тоглох болжээ. Мөрдөгчийн дуулал (2003), Үнсэлт, буун дуу (2005) болон Булингар (2006) зэрэг кинонуудад тоглож уран бүтээлийн замналаа эрчтэйгээр эхэлсэний сацуу адал явдалт жанарт өөрийн орон зайг бий болгож чаджээ. Түүнчлэн Хэлли Берригийн гол дүрд нь тоглосон Готика (2003), Жэйк Жилленхолын гол дүрд нь тоглосон Зодиак (2007) зэрэг триллер кинонуудад туслах дүрүүдийг бүтээсэн байна. 2004 онд Даунигийн жаз хөгжмийн туурвилууд нь анхны дебют цомог болон The Futurist нэртэйгээр хэвлэгдэн Биллбоардад жагссан гэдэг.

Төмөр хүн киноны гол дүр дүрээр 2008 онд үзэгчдэд эчнээ танил болж,[1] 2010 онд үргэлжлэл ангид нь тогложээ.[2] Даунигийн эрч хүчийг илтгэх төрх, бүдүүн царгил хоолой фантастик, тулаант кинонууд ихээхэн тохирч байдаг ба 2008 онд инээдмийн Чарли Бартлетт кинонд тэрс үзэлт архичины дүр, супер баатрын адал явдлыг харуулсан фантастик Ер бусын Халк кинонд Тони Старкын дүрээрээ, Бен Стиллерийн найруулан өөрөө гол дүрд нь тоглосон инээдмийн Бүтэлгүй цэргүүд Австралийн бүс нутагт тулалдаж буй Африк-Америк цэргийн дүрийг бүтээсэн байдаг байна. Сүүлд дурдсан киноны цэргийн дүрээр Дауни Оскарын Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналд нэр хоёр дахь удаагаа нэр дэвшсэн юм. 2009 Дауни Гай Ричигийн найруулж, Сюзан Даунигийн продюсерлэсэн Шерлок Холмс киноны гол дүрийг бүтээж алдарт мөрдөгчийн дүрийг гайхалтайгаар гаргаж өгсөн билээ. Тэр Алтан бөмбөрцөгийн Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртэж байсан жүжигчин билээ.[3]

Түүний эхнэр Сюзан Дауни нь кино продюсер бөгөөд Готика (2003), Лааны тосон байшин (2005), Өнчин хүүхэд (2009), Шерлок Холмес (2009), Элигийн ном (2010), Төмөр хүн 2 (2010) зэрэг олон олон киноны продюсерээр ажилласан нэгэн юм.

Дауни Эйр Америка киноны нээлтийн үеэр, 1990 он.

Эшлэл[засварлах]

  1. Biggest Opening Weekends at the Box Office. Box Office Mojo (December 24, 2010). December 24, 2010-д хандсан.
  2. Iron Man 3 Has A Release Date, But What About A Villain? (October 20, 2010). December 24, 2010-д хандсан.
  3. HFPA – Nominations and Winners. Goldenglobes.org (January 14, 2010). March 8, 2010-д хандсан.

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Роберт Дауни, хүү»

Загвар:BAFTA Award for Best Actor 1980-1999 Загвар:GoldenGlobeSupportingActorTV 1990-2009 Загвар:GoldenGlobeBestActorMotionPictureMusicalComedy 2001-2020 Загвар:ScreenActorsGuildAward MaleTVComedy 1994-2009 Загвар:Saturn Award for Best Actor Загвар:Time 100s 2000s